Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ЭХ ОРНЫ ХӨРСНӨӨС СОЁОЛСОН “УРГАДАГ АЛТ” БОЛ ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЯЛАГ ЮМ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгч, баялаг бүтээгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Сэлэнгэ аймаг, Хушаат сум

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд тариаланчид бүх хүчээ дайчлан ажиллаж, хүнсний ногооны тариалалтыг хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Цаашид ургацын тоо, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг 100 хувь хангахад ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодруулан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь тус уулзалтыг үр дүнтэй болголоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүд хэрэгжих болсноор хүнс, хөдөө аж ахуйн салбар эрчимтэй сэргэж эхэлснийг тариалан эрхлэгч, баялаг бүтээгчид сайшааж байв. Мөн Монгол Улсын газар тариалангийн салбар хөгжиж байгаа ч төр засаг дэмжлэг үзүүлж, шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг хөндсөн юм.

Төв аймаг, Цээл сум ургацын талбай

Эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй байна

Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Тэгвэл монголд ургуулах боломжтой жимс, хүнсний ногоо, бусад ашигт таримлын хангамжийг нэмэгдүүлж монгол таримлын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг дээшлүүлэх зорилго бүхий 5 хууль, 3 УИХ-ын тогтоол, 4 үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд шийдвэрлэх ёстой асуудлууд багтсан ч хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн УИХ-аас баталсан 36-р тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 9 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан нь өндөр хүлээлт үүсгэж буйг тариаланчид хэлж байв.

Сэлэнгэ аймгийн тариаланчидтай хийсэн уулзалт

БОРЛУУЛАЛТАА НЭМЭХ НЬ ТАРИАЛАНЧДЫН ХАМГИЙН ТОМ ХҮСЭЛ

Газар тариалан эрхлэхэд хүн хүч, техник, шатахуун гээд маш олон зардал гардаг. Мөн зарим хэрэгцээт түүхий эд, бараа материалын үнэ өссөнөөс газар тариалангийн салбарынхны ашиг орлого багасах болжээ.Ялангуяа улаан буудай тарих зардал нэмэгдсэн ч үнээ тогтвортой барихыг аж ахуйн нэгжүүд зорьж байна. Тэдэнд хүчин чадлаа нэмэгдүүлэх хангалттай нөөц боломж бий. Харин борлуулалт муу, эрсдэл их байгаа нь хамгийн том асуудал болж байна. Иймд тэдэнд үзүүлэх нэн тэргүүний дэмжлэг бол борлуулалтыг нэмэгдүүлэх гэв.

Сэлэнгэ аймаг Хушаат сум, “Өгөөж Мандал Уул” компани

Ажиллах хүчин дутмаг байх нь ургацын тоо, хэмжээнд сөрөг нөлөөтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шинэ орчин трейд” компанийн хүнсний ногоо хураалтын явцтай танилцав. Тус компани нь нийт 5 төрлийн хүнсний ногоо тариалдаг бөгөөд луувангийн комбайнгүй тул гараар хураадаг. Лууван хураах ажилчдыг өдрийн 62500 төгрөгөөр цалинжуулж, үнэгүй байр, хоолоор хангадаг ч ажиллах хүч олдохгүй байгааг тус компанийн удирдлагууд хэллээ.

Дархан-Уул аймаг, Орхон сум “Шинэ Орчин Трейд” компанийн тариалангийн талбай

Мал аж ахуй, газар тариаланг зааглах асуудалд онцгой анхаармаар байна

Газар тариалан эрхлэгчдийн нийт ургацын 10 орчим хувийг мал сүйтгэдэг талаар хэд хэдэн тариалан эрхлэгчид дурдлаа. Тариаланг нь сүйтгэж буй малыг хөөх нь тэдний өдөр тутам хийдэг үндсэн ажлынх нь нэг болжээ. Хэдий мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь тааруу байдаг гэв. Тиймээс зарим аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөр газар тариалан, мод үржүүлгийн талбайг мал, амьтнаас тусгаарласан хашаа барьжээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Хушаат суманд эргэлтийн 4000 га газар тариалан эрхэлдэг, Улсын аварга тариаланч хамт олноор 3 удаа шалгарч байсан “Өгөөж мандал уул” ХХК 780 сая төгрөгийг дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд зарцуулжээ.

Сэлэнгэ аймаг, Хушаат сум

2022 оны төлөвөөр улсын хэмжээнд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос хангах боломж бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөх юм.

Дархан-Уул аймаг, “Өег Гурил” компанийн гурилын үйлдвэр

Хүнс, хөдөө аж ахуйн салбар үр ашгаараа уул уурхайн салбарын дараа ордог. Энэ салбарын үнэт баялаг нь ургадаг алт гэж нэрлэж болохуйц газар тариалангийн салбар юм. Цар тахлын улмаас тус салбарын үнэ цэнэ улам нэмэгдэж байна. Иймд бусад улс орныг манлайлан эх орондоо “Хүнсний хувьсгал” өрнүүлж эхэлсний хувьд эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн хүнсний хангамжид хувь нэмрээ оруулах ёстой. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч тариаланч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, иргэдийн санал хүсэлтийг онцгой анхааран ажиллаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ЭХ ОРНЫ ХӨРСНӨӨС СОЁОЛСОН “УРГАДАГ АЛТ” БОЛ ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЯЛАГ ЮМ
Хэл солих
Мэдээлэл хайх