Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

259

Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Жаргалтөр Хүрдэт” ХХК-ийн захирал Т.Оюунчимэг сонгогдлоо

21

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Говь-Алтай аймагт боллоо

33

Монгол улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Говь-Алтай аймагт ажиллаж байна

80

Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа

117

“Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ

140

Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Увс Хүнс” ХК-ийн захирал Л.Нямгэрэл сонгогдлоо

34

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Увс аймагт боллоо

36

”Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

43

Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Арвай” ТНБ үйлдвэрийн захирал Ө.Сунхар сонгогдлоо

23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлоыг зөвлөх Ч.Даваабаяр Баян-Өлгий аймагт ажиллаж байна
ах

259

Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Жаргалтөр Хүрдэт” ХХК-ийн захирал Т.Оюунчимэг сонгогдлоо

140

Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Увс Хүнс” ХК-ийн захирал Л.Нямгэрэл сонгогдлоо

117

“Мөнхийн чанар” үйлдвэр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ

109

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Хан Алтайн Инээмсэглэл” ББН-ийн захирал Т.Отгонхишиг сонгогдлоо

101

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр “Жаргалтай хоршоо”-ны тэргүүн М.Батбуян сонгогдлоо

80

Монгол Улсын Ерөнхийлөгч 122 дахь үндэсний үйлдвэртээ ажиллалаа

73

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн хүнсний үйлдвэрт ажиллалаа

69

“Хан Жаргалант Ховд“ хоршоо ажилчдадаа хамгийн өндөр цалин олгодог байгууллага болох зорилт тавьжээ

67

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн VIII хуралдаан боллоо

43

Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Арвай” ТНБ үйлдвэрийн захирал Ө.Сунхар сонгогдлоо

39

”Хүнсний хувьсгал”-ын үр дүнд Ховд аймагт шинээр таван мал төхөөрөх үйлдвэр баригдан 392.9тн махыг экспортод гаргаад байна

37

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Завхан аймагт боллоо
ах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярын “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярын “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Хөвсгөл аймаг дахь нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт үйлдвэрлэгч, хэрэглэгчид ээ!

Баялаг бүтээгчид, зочид, төлөөлөгчид өө!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлж, ажил хэрэг болгон хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өлзийт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын цогц бодлогын нэг монгол хүний аюулгүй байдлыг хангахад хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал билээ.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хүнс болон бордооны үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүй хамгийн өндөр хувиар өсөөд байна. Ялангуяа, үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсөж, бага орлоготой иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

НҮБ-ийн судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон нь 2020 онтой харьцуулахад ганцхан жилийн дотор 40 сая хүнээр өссөн дүн гарчээ. Нөхцөл байдал энэ онд ч улам дордох төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан билээ.

Энэхүү тогтоол нь эрх зүй, удирдлага зохион байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэл бүхий 5 зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан. Үүнд:

  • Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийх;
  • Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээ хөгжүүлэх;
  • Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх;
  • Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс болох;
  • Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх;
  • Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрүүдийг шинээр байгуулахаар үндсэн арга хэмжээнүүдийг тусгасан.

Тогтоолын үр дүнд ойрын хугацаанд гол нэрийн 19 төрлийн хүнс болох мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах хүнс экспортлогч улс болох өндөр боломж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хүчээ нэгтгэн хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Та бүхэндээ уриалж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж буй хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт хамт олон, нэгэн үйлсийн төлөө хамтран зүтгэгч, баялаг бүтээгч Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж, чин сэтгэлийн гүн талархал дэвшүүлье.

Эрүүл хүнс амьдралын баталгаа, эрүүл монгол эх орны баялаг билээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярын “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
Хэл солих
Мэдээлэл хайх