Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ЭРҮҮЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЭРГЭЛТ ХИЙХИЙГ ЗОРЬСОН ТОМИЛОЛТЫН ДОЛОО ХОНОГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна. Тэгвэл төвийн бүсийн таван аймагт нийт долоо хоногийн хугацаанд энэхүү хөдөлгөөнийг эрч хүчтэйгээр амжилттай өрнүүллээ.

Хамтран ажилласан бүрэлдэхүүнд

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
  • ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр,
  • ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
  • Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын баг бүрэлдэхүүн хоймор нутаг Хөвсгөл аймгаас эхлээд Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул гээд нийт 5 аймагт хамтран ажиллалаа.

Хоймор нутаг Хөвсгөл аймаг

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт аж ахуйч байдал, байхгүйгээс эхлээд байгаа хүртлээ хамтран ажиллаж хөл дээрээ боссон итгэл зүтгэлтэй хамт олны хүч хөдөлмөр нь мэдрэгдсэн дайчин аймаг байлаа.

Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна.

Өөрөөр хэлбэл тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлжээ. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.

Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт,57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих явдал ихэссэн нь хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн иргэдийн төлөөллүүд хэлж байв.

Дүгнэж хэлэхэд гурил махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах эрчимтэй зорилт тавьчихсан, аж ахуй эрхлэгчдийн ихэнх хувийг хувиараа бизнес эрхлэгчид бүрдүүлэн ажиллаж байгаа энэ хөдөлмөрч бөгөөд хүнлэг аймагт эрүүл монгол орныхоо төлөө хийж буй үйл бүхэнд нь амжилт хүсэх нь зүйтэй.

Анхдагчийн өлгий Булган аймаг

Тус аймагт алс хол Канад нутгаас манай монгол орны ашиг шимт хөрс ургамалд тулгуурлан канад технологиор мал мах үйлдвэрлэх зорилгоор гэр бүлээрээ зорин ирж мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа компани хүртэл байсан нь сонирхол татаж байлаа. Бидний тойрон ажилласан таван аймаг дунд гадаад улсаас ирж үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа компанитай ганцхан Булган нутаг байсан сонирхолтой. Аргагүй л анхдагчийн өлгий нутаг юм.

Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувийг энэ салбараас бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбараас жилдээ 293,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Мөн тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3 хувийг, хангайн бүсийн аймгуудын 50.6 хувийг эзэлж байна. Үр тариа тариалалтаараа улсын хэмжээнд гуравт ордог стратегийн чухал ач холбогдолтой аймгуудын нэг юм.

Олон зүйлээрээ анхдагч байж чаддаг Булганчуудын хувьд, Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд гадны гэр бүлийг нутагтаа татаж, чанартай бүтээгдэхүүн боловсруулж чадаж буй анхны аймаг байлаа.

Ингээд бодоход ‘’Хүнсний хувьсгал’’-ийн их үйлст зөвхөн монголчууд гэлтгүй монголд үйлчилгээ эрхэлж буй гаднынхан ч бас ханцуй шамлан оролцож байгаа нь дамжиггүй.

Анхдагч Булганчууддаа ’’Хүнсний хувьсгал’’-ийн хүрээнд илүү олон зүйлст анхдагч нь байхыг хүсье.

Орхон аймаг

Орхон аймгийн хувьд 1,000 тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, “Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд танил болсон “Ранчо” ХХК, “Эрдэнэтмах Маркет”, гээд үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй газруудын техник тоног төхөөрөмж баталгаат бүтээгдэхүүн боловсруулж буй хариуцлага бүхий байдлыг сайшаах нь зүйтэй. Энэ бүх зүйлс нь орон даяар хэрэгжүүлж буй Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнд үнэтэй хувь нэмрээ оруулж, нягт уялдан ажиллаж чадах нэгэн тод жишээ билээ.

Орхон аймаг нь 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болжээ.

Мөн 7.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт 10.4 хувьтай байна.

Орхон аймаг дунджаар 270,0 орчим мянган малтай бөгөөд хувийн 8 мал эмнэлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 50-иад аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жилдээ дунджаар 2000.0 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000 орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг. Үлгэр жишээ авахуйц олон шинэлэг үйлдвэр, тоног төхөөрөмж бүхий энэ аймагт дутмаг зүйлс нь хөгжих нь хурдацтай байна биз. ‘’Хүнсний хувьсгал’’-ийн хүрээнд ч мөн хүлээх зүйлс ихтэй аймаг байлаа. Энэхүү улс орон даяар хэрэгжиж буй үндэсний хөдөлгөөнд нэгдэж итгэл найдвар өвөртөлнө гэдэг бол хариуцлага хийгээд үр өгөөжтэй ажлын чинь үр шим байлаа.

Сэлэнгэ аймаг

‘’Хүнсний хангамж аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнд нэгдээд зогсохгүй ‘’Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Сэлэнгэчүүдийг эх орны сэргэлтийн эзэд гэж хэлэхэд буруутахгүй биз. Монгол орон даяар хэрэгжүүлж буй хоёр үндэсний хөдөлгөөнд идэвхтэйгээр оролцож буй тэдний хувьд эх орынхоо төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж буй нь тодоос тод харагдаж байлаа.

Сэлэнгэ аймаг нь Улсын хэрэгцээт үр тарианы 50%, төмсний 28%, хүнсний ногооны 30%-ийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж, 200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна.

Тужийн нарсны нөхөн сэргээлтийн үйл явцад хувь нэмрээ оруулан нарс мод суулгах цаг доор хуйсганаж байсан цаг агаар тогтворжиж цас бударч буй нь байгаль дэлхий баярлаж байгаа мэт санагдлаа. Мөн 1га орчим хашаанаасаа жилийн хугацаанд 60-70 сая төгрөг хийж буй жимсний аж ахуй эрхлэгч С.Наранцогт ахын ‘’хөдөлмөрч хүн ямар ч цаг үед сайхан амьдарч чадна’’ гэсэн урамтай сайхан үг олон өдөр ажилласан ‘’Хүнсний хувьсгал’’-ийн баг бүрэлдэхүүнд маань эрч хүч нэмлээ.

Дархан-Уул аймаг

‘’Хүнсний хангамж аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэн ажиллаж буй баг бүрэлдэхүүний сүүлийн ажиллах газар Дархан-Уул аймаг байлаа. Энэхүү аймаг нь ‘’Малын удмын сангийн үндэсний хүрээлэн’, ‘’Дархан өндөг’’ Ферм зэрэг сонирхолтой бөгөөд улсын хэмжээнд нэн хэрэгтэй байгаа зүйлсийн чиглэлээр үйлдвэр үйлчилгээ явуулж буй нь онцлог байж чадлаа.

Дархан -Уул аймаг нь Улсын үр тарианы ургацын 4,2 хувь, төмсний ургацын 4,4 хувь, хүнсний ногооны ургацын 17,6 хувийг тус тус хангахын зэрэгцээ хураан авсан ургац нь аймгийнхаа хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 100 хувь, төмсөөр 1.7 дахин, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг юм.

Дархан-Уул аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд 4 чиглэлийн 34 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үндэсний хүрээнд хэрэгжүүл буй энэхүү хөдөлгөөнд Дархан-Уул аймаг нь нэгдэж цаашдын зорилго зорилтоо танилцуулж шаардлагатай байгаа зүйлс дээрээ төрийн зүгээс тусалж хамтран ажиллахыг хүсэж байлаа.

Ургамал газар тариалангийн хүрээлэн

     Энэхүү хүрээлэн нь нийт 200 гаруй сорт судлаж үр тарианы 20 гаруй сорт, төмсний 15 сорт, хүнсний ногооны 35, таримлын 68 сорт, жимс жимсгэний 50, тэжээл тос техникийн 10 гаруй сортыг тус тус нутагшуулжээ. Мөн Монгол Улсын тариалангийн нийт талбайн 40-80 хувьд тариалагдсан байна. Мөн тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах, бордох, үр үржүүлэх зэрэг 120 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.  Хөрс хамгаалал, эрүүл хүнс гээд тулгамдаж буй асуудлуудыг уг үндсээр нь судлаж буй энэхүү хүрээлэнг цаашлаад ‘’Хүнсний хувьсгал’’ хийхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэж харлаа.  

Малын удмын сангийн үндэсний хүрээлэн

2022онд гойд ашиг шимт хээлтүүлэгч малаас нийт 22000 тун үр үйлдвэрлэхээс 8 дугаар сарын байдлаар 15200 тун үр үйлдвэрлэсэн байна. Энэхүү хүрээлэнгийн хувьд мөн л шинэлэг сонирхолтой байлаа. Цаашлаад монгол улсад ямар хэрэгтэй зүйл болохыг хүрээлэнгийн ажилчид ярьж байлаа. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед 100 үхрээс 100 литр сүү авах уу? эсвэл 50 үхрээс 100 литр сүү авах уу? гэдэг бодох л асуудал шиг санагдаж байлаа.

‘’Хүнсний хангамж аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд ажиллахад эрч хүчээр дүүрэн байж өдөр бүрийг эрэлхийлж ажиллаж, төвийн бүсийн аймгуудад ажиллах томилолтын өдрүүдийг дуусгалаа. Энэ явцад Өөрсдийн хүчээр нэгдэж үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй иргэдийн нүднээс гэрэлтэх итгэл зүтгэлээс амьдрах урлагийн олон өнгө харагдаж байлаа. Улс эх орныхоо цаашдын эрүүл мэнд болоод экспортлогч орон болоход хувь нэмрээ оруулан ажиллаа. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг шиг газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нар маань өөрсдийгөө бүтээж чадаж буй байдал нь бидний зорилгын нэгэн том гарц болж чадна гэдэг зүйл харагдаж байлаа. Цаашдаа Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ”Хүнсний хангамж аюулгүй байдал” гэсэн энэхүү хөдөлгөөний хүрээнд монголчууд бүгд нэгдэн ажиллаж чадвал зорилго биелэхэд ойрхон байгааг хэлэх нь зүйтэй. Хамтын хүч амжилт билээ. Хамтдаа эх орондоо ”Хүнсний хувьсгал” хийцгээе. 

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ЭРҮҮЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЭРГЭЛТ ХИЙХИЙГ ЗОРЬСОН ТОМИЛОЛТЫН ДОЛОО ХОНОГ
Хэл солих
Мэдээлэл хайх