Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хураан авсан хүнсний ногоо 2021 оныхоос өсжээ

Монгол Улс улаанбуудайг 362.7 мянган га-д тариалж 504.7 мянган тонныг хураана. Төмс 17.3 мянган га-д тариалж, 171.4 мянган тонныг хураан авна. Бусад хүнсний ногоог 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг хураан авна. Энэ бол 2022 оны хавар тариалалт хийх үед гарч байсан төлөвлөгөө.

Харин 470.3 мянган тонн үр тариа хураана. Үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой. Энэ бол 2022 оны 9 дүгээр сард гарсан урьдчилсан ургац тогтоолтоор гарсан тоон үзүүлэлтүүд байгаа юм.

Ургац хураалтын явц (11 дүгээр сарын 01-ний байдлаар) 325.5 мянган га-гаас 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 305.4 мянган га-гаас 366.1 мянган тонн улаанбуудай хураан авчээ. Харин 19.2 мянган га-гаас 208 мянга 800 тонн төмс, 11.5 мянган га-гаас 130 мянга 900 тонн хүнсний ногоо тус бүр хураан авсан байна. Түүнээс гадна 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан гэж ХХААХҮЯ-ны сайтад байршуулжээ. Тэдгээрийг хувилж авч үзвэл:

  • үр тарианы хураалт 93.4 хувь,
  • улаанбуудайн хураалт 92.8 хувь,
  • төмсний хураалт 96.9 хувь,
  • хүнсний ногооны хураалт 103.6 хувь,
  • тэжээлийн хураалт 73.3 хувь,
  • тосны ургамлын хураалт 82.2 хувьтай үргэлжилж байна.

Улаанбуудайн хувьд 2021 онд хураан авснаас 95000 тонн борлогдоогүй нөөцөд үлдсэн гэж (2022-5 сар) мэдээлэгдэж байжээ. Газар тариалангийн салбарт улаан буудайнаас гадна хивэг 15000 тонн, гурил 27000 тонн, тосны ургамал (рапс) 40000 тонн байгаа гэх мэдээлэл тариалалтын үе (2022-5 сар)- ээр цацагдаж байсан. Үр тариа болон малын тэжээлийн хувьд ийм нөөцтэй байгаа нь сайн хэрэг. Харин нөөцийг хэрхэн тогтмол байлгах талаар одоо илүү сайн ярьж оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болов уу. Улаанбуудайны хадгалалт даах чадвартай ийм учраас гурил нөөцлөхөөс илүүтэй улаанбуудай нөөцлөх нь ашиг тусаар илүү гэж хавар (2022-5 сар)-ын тариаланчдын зөвлөгөөн дээр яригдаж байсан. Улаанбуудайг зориулалтын агуулахад, стандартын дагуу хадгалахад 5 жил хадгалах боломжтой бүтээгдэхүүн юм байна. Улаанбуудай төмсний хувьд дотоодоосоо зах зээлээ 100 хувь хангах зорилт тавсан юм. Ургац хураалт төгсгөлийн шатанд орсон энэ үед тэр зорилт бүрэн биелэх хэмжээнд хүрчээ.


Төмсний хувьд өнгөрсөн оны мөн үед 179 мянга 787 тонныг хурааж байжээ. Харин энэ жил 207 мянга 890 тонн төмс хураан авсан байна. Харин 153 мянга 200 тонн хүнсний ногооны хураан авсан нөхцөлд дотоодын хэрэгцээний 80 хувийг хангана гэсэн зорилготоо хүрсэнгүй. Гэхдээ 2022-11-2-ны байдлаар 130 мянга 100 тонн хүнсний ногоо хураан авсан байна. Энэ бол 2021 оны ургац хуралтаас даруй 16 мянга орчим тонноор өссөн дүн байна. Ургац хураалтын эцсийн дүн удахгүй гарна. Гэхдээ дээрх дүн нэмэгдэх магадлалтай гэж мэргэжилтнүүд ярьж байна. Хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах агуулах зоорины хүрэлцээ ямар байгаа талаар одоо авч үзье.

Монгол Улсын хэмжээнд нийт 253 мянга 800 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны 7300 зоорь, агуулах байдаг. Үүнээс:

  • нүхэн зоорь 5100, (60 мянга 400 тонн багтаамжтай)
  • энгийн зоорь 2100, (128 мянга 800 тонны багтаамжтай )
  • механикжсан агуулах 59, (66мянга 100 тонн багтаамжтай) байна.

Улаанбаатар хотод нийт 84 мянган тонн багтаамжтай 100 гаруй зоорь, агуулах ашиглагдаж байгаа аж. Түүний 60 мянга100 тонн нь механикжсан агуулах байгаа гэсэн статистик үзүүлэлт байна. Ашиглагдаж байгаа нийт агуулах зоорины 60 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 40 хувь нь чанарын дундаас доогуур гэж үнэлэгджээ.

Цаашид “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэл болон зургаа аймагт нийт 8000 тонны багтаамжтай иж бүрэн механикжсан агуулахыг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн улсын төсвөөр болон гадаадын зээл, арилжааны банкнуудаар дамжуулан агуулах зоорины тоог нэмэхээр төлөвлөжээ. Энэ намар хураан авсан ургацын тоо хэмжээ, агуулах зоорины талаар авч үзэхэд дээрх тоон үзүүлэлтүүд гарч байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хураан авсан хүнсний ногоо 2021 оныхоос өсжээ
Хэл солих
Мэдээлэл хайх