Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Үндэсний онцлогоос гадна ядуурлын үүр уурхай байлгамааргүй!

Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон улсын харилцааны судлаач, профессор Д.БАЯРХҮҮ

“Малчдыг 100% бие даалгая, Төрөөс халамжлахаа больё” гээд биччихсэн чинь сэтгэгдэл хэдэн зуугаар тоологдоод явчихлаа. Сэтгэлийн хатгүй, үг даадаггүйчүүд хараалаа урсгаж өглөө. Дан биеэ өмөөрсөн гомдлууд. Төрөөс юу ч авдаггүй, хар толгойгоороо хэдэн малаа аваад явчихдагууд жагсана.

Тэгэхлээр үндсэн санаагаа гарчигтаа өгүүлчихлээ. Тэр хэдэн малчин ба малыг хөнөөх далдын хорон санаа надад байхгүй. Яс хаясан, эвдрэлцүүлсэн санаа бүр байхгүй. Тун хэврэг эмзэг, хэзээ ч сүйрчхэж мэдэх (цас зуд, ган гачиг, гэнэтийн аадар бороо гэх мэт) мал сүргээ XXI зууны хөгжлийн эрин зуунтай зуузай холбуулах юм сан гэсэндээ л би ятгаад тайлбарлаад байгаа хэрэг шүү дээ.

“Гоё санаанууд, гэхдээ хөдөө аж ахуй бол онцгой салбар, тэр тусмаа Монголын нөхцөлд бусад орноос өөр. Салбар гэхээсээ илүү үнэ цэнтэй агуулгууд оршдог” хэмээн зохиолч, төрийн тусгай албан хаагч залуу найз маань надад хандан бичсэн байна билээ. “Социализмын үеийн сэтгэлгээнээс салгах нь бол зөв” хэмээн нэмж тодотгожээ. Монгол хүний сайхан сэтгэл шингэсэн үгс гэж би хүлээн авлаа. Нүүдлийн мал аж ахуй гэж үнэ цэнтэй агуулга бүхий бусад улс орнуудаас биднийгээ ялгаруулах онцгой салбар тул хэвээр нь хадгалъя гэсэн бололтой.

Гэтэл би гарчигт бичсэн улигт асуултаа сөргүүлж тавьж байна. Хэзээ ч байгалийн өмнө сөхрөөд уначихад бэлхэн эмзэг хэврэг аж ахуй, нэг тийм гамшиг дайрчихвал хотоо харлуулаад ядуураад гуйлгачлаад нийслэл рүү дүрвээд ирэх нь хэвийн үзэгдэл үү?  Нийслэлээр дүүрэн ядуу эмзэг давхарга, улны иргэд. Нэмээд байх хэрэг үү? Ийм асуултыг би шууд халз тавьж байна. Төрдөө ч тавьж байна. Уншигчдад тавьж байна. Энэ Монгол Улсын чинь аль ядуурсан, золбирсон иргэд бүгдээрээ нийслэлээ боорлоод юу болгочхоод байж байгааг бид өдөр бүр, цаг тутам мэдэрч амсаж харж байна. Энэ их утаа, агаарын онц аюултай бохирдол, энэ их түгжрэл, түм буман нүхэн жорлонгууд, энэ их ядуурал гуйлгачлалын чинь бараг 90% нь хөдөөгөөс хот руу дүрвэн ирэгсдээс үйлдэгдэж (хатуу үгээр илэрхийлье!) байгаа бус уу? “Та нар ойлгооч ээ. Юун нүүрс авах мөнгө вэ? Хуучин дугуй, ундааны сав, хог түлж өвөл амьд байгаа хүмүүс. Хотын чинь 70 % нь байна энэ ядуурал” хэмээн твиттерт нэг танил маань уулга алдан бичжээ.

Монголын онцлогтой үндэсний хосгүй шинжээс гадна тэр онцлог чанар нь тун хэврэг, нэг хальт гишгэвэл ядуурлын үүр уурхай болчих 100% магадлалтай. Энэ тухай л би сануулж сэрэмжлүүлж бичээд байгаа хэрэг л дээ. Хөдөөгийн малчдыг малыг ад үзсэн явдал байхгүй.Ерөөсөө хөгжлийн жам ёс гэж байна. Олон мянган жил хадгалж ирсэн монголын онцлогтой үндэсний хосгүй нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь хөгжлийн жам ёсны эсрэг цэх зогсоод байж чадахгүй болсон байна. Ядуурал, нийгмийн бухимдал, нийгмийн тогтворгүй байдлын үүр уурхай болчих магадлалтайг хүлээн зөвшөөрөхөд сэтгэлгээний хоцрогдол гол саад болж байна. 

Амьдрал нэг байрандаа зогсож байдаггүй гэдгийг монголчууд мартчих гээд байна. Хуучин байдал дахин эргэж ирэхгүй гэдгийг XXI зууны хөгжлийн хурд хэлж өгөөд болохгүй байна. Гэтэл нэгдэл, сангийн аж ахуй байсан “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй бахь байдгаараа, мартагдаж өгдөггүй. “Сайн малчин”, “Мянгат малчин”, “Таван эрдэнэ”, “Төл түмний үйлс”, “Төлийн бэлтгэлд нэмнээ, уут, хандив, мөнгө”, Цагаан сараар тодруулдаг, олгодог элдэв шагналууд–энэ бүхэн чинь “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй биш гэж үү? Улс нь (Төр, Засаг нь) нэг их халамжлагч. Тэр нь тэгчихнэ, тэр нь гомдчихно, гомдоочих вий гэсэн бөөн хайр. Тэр хайран дээр нь манайхан тоглож өгнө. Халамжийг нийслэлд түлхүү түгээдэг тул хотоо харлуулсан, малаа барсан малчид нь яаж ийгээд Улаанбаатарт ирээд шингэхийг боддог.

Сошиалд бичсэн байна лээ, нэг малчин бүсгүй. Хөдөө балраад хот ороод ирэхээр малчин эрчүүд нь ажилгүй, архичид, амьдрал нойл. Нийгмийн халамжийн хэдэн цаасанд хорогдоод нийслэлд ад үзэгдээд сууж байна. Ингүүлэхгүй гэвэл нийгмийн халамжаа аймгуудад, сумдад тарааж өг, түлхүү өг. Тэгвэл бид нутаг руугаа буцлаа. Хотод халамж тараахгүй гэвэл энд хорогдоод суух малчид гэж үгүй болно гэжээ. Чухам үнэнийг энэ малчин бүсгүй өгүүлжээ. Хөдөө рүү, нутаг нутагт нь халамжийг нь тараагаад байвал нийслэлийн энэ их ачаалал механикаар, улс төр орохгүйгээр дундарчих юм биш үү? Зүгээр л асар их илүү ачаанаасаа нийслэлийнхэн салчихна.

Саяхан Ерөнхийлөгч АНЭУ-д айлчлах үед яригдсан байна лээ. Монгол мах Арабын ертөнцөд борлогдох тухай. Миний танил уран бүтээлч дүү маань “У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Хүнсний хувьсгал Арабын ертөнцөд нэвтэрнэ” хэмээн Sonin.mn agency-ийн сайтад бичсэн байна билээ. Сэтгэл сэргээмээр (малчдын шүү) мөрүүдээс эшилье:–Хамгийн чухал нь манай улсын үйлдвэрлэдэг хүнсний гол хоёр төрлийн бүтээгдэхүүнийг АНЭУ-ын зүгээс худалдан авах, хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж байгаа сурагтай. Энэ нь бэлчээрийн малын мах, эрүүл хөрсөнд тариалсан улаан буудай. Бид Хүнсний хувьсгалын үр дүнд Улаан буудайгаар дотоодоо бүрэн хангаж байгаа. Мах махан бүтээгдэхүүнээ бол гадаадад гаргах хангалттай нөөцтэй улс. Халал аргаар бэлдсэн Монгол хонины мах одоо л Арабын ертөнцөд танил болж эрэлт үүсгэж эхэлжээ. Эрэлт байгаа цагт хэрэгцээг нь хангаж Арабын ертөнцтэй хамтран ажиллах өргөн боломж Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарч ирж байна гэсэн үг гэжээ.


Малчид ядуурлын ирмэг дээр дэнжгэнэж, хэзээ хотоо харлуулчих бол, цас бага дараасай гээд залбирч суухын оронд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэ ажилд өөрийгөө, гэр бүлээ дайчлаад, яам, Засгийн газрыг шахаж байгаад адуулж дийлэхгүй тэр их малаа эдийн засгийн (үйлдвэрлэл) эргэлтэд оруулж, гагц Арабын гэлтгүй, ердөө өмнөд хөршийнхөө махны зах зээлийг эрхшээх тухай бодмоор байна гэдгээ дахин давтан илэрхийлье.


Бээжин хотын хүнсний дэлгүүрийн махны тасгийн үнийг зурагнаас харна уу. Хагас кило (хятадынхаар бол нэг жин) махны үнэ ярайж байна. Хойшдоо нэмэгдэж таарна. Энэ зураг ба миний дээр бичсэн хоёр хоёр талаасаа хослон Монголын хөдөөг ядуурлын далд үүр уурхайнаас нь салгамаар байна аа! Хүлцэн уншаарай!

НИЙТЭЛСЭН: Д.БАЯРХҮҮ

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэсний онцлогоос гадна ядуурлын үүр уурхай байлгамааргүй!
Хэл солих
Мэдээлэл хайх