Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хөдөөг эдийн засагтай нь ноцолдуулаач

Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч Д.БАЯРХҮҮ

Хөдөөг үндэсний хөрөнгөтнүүд л хөгжүүлнэ!

Өвлийн цастай баргар өдрүүд айсуй. Шинэ жилийн баяр ёслол ид буцална. Цагаан сарын бэлтгэл залгана. Юун энэ Баярхүүгийн шүүмжийг сонсох манатай хэмээн тээршаах хүн маш олон байгаа ч мохохгүй бичье. Хөдөөд малчдыг 100% бие даалгая, тэд цас зудад төөрнө үү, байна уу, хамар хатгах өвсгүй болно уу, яанав, Монголын Төрийн хийх эрхлэх ажил биш, зөвхөн тухайн малчин хүний хариуцлага, овсгоо самбааны асуудал гэдгээ бичсээр ч байх болно.

Залхуурал ба бэлэнчлэлийг монголчуудад Төр нь суулгаад өгчихсөн. Урд хойд хөршийн эдийн засгаас хамааралтай, түүндээ огтоос санаа зовдоггүй, өнөө хэр нь улсынхаа эдийн засгийг төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахгүй, тэр нь уриа, хурлын сэдэв болчихсон. Нэг үгээр арилчихсан дотортой хүмүүс дэндүү ихээр үржжээ.

Ердөө хагас жилийн дараа хийхээр товлож буй УИХ-ын шинэ сонгууль нь улс төрийн тодорхойгүй байдал руу хүргэх, хөрөнгө оруулалтыг азнуулах магадлалтай, бас Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өсөх магадлалтай, халамжийг хэтрүүлж олгосноор улсын санхүү дундрах магадлал бүр ч өндөр байж болно. Цахилгаан, бензиний гачигдлыг эс тооцоод.

Одоо хөндөх сэдэв маань төрөлх сумынхаа төдөн жилийн сүрлэг ойг тэмдэглэсэн, 2024 оны зун тэмдэглэх сумдын Засаг дарга нар, иргэдэд, нэг үгээрээ хөдөөгийн ард түмэнд хандуулах хөндүүр сэдэв болой. Хүлцэн хүлээн аваарай.

Магадгүй 100 жил, 95, 90, 85 жилийн ойтойгоо золгосон боловч сумын төв нь нурж унах дээрээ тулчихсан, сумын төвөөрөө дүүрэн ажилгүй, гиюүрсэн иргэдтэй, хөдөөгүүр хэдэн мал нь өөрийнхөө эр чадлаар өсчихсөн, тэрийг нь хариулдаг хэдэн малчинтай, бултаараа арчаагүй амьдарч байгаа ойгоо тэгж сүржин тэмдэглэх гэж үхэлдэх хэрэг байна уу гэсэн миний улигт асуулт хэвээрээ шүү! Энэ олон арван жил болохдоо юу хийж бүтээсэн бэ гэхлээр паг. Сумын хаяг бүхий хаалга, хөшөө, суварга, хэдэн байшин, дэлгүүр, гуанз, сургууль, эмнэлэг байх нь байна аа. Гэхдээ ч л чамламаар. Бүхэл бүтэн 100, 90 жил хөгжихдөө даан ч дээ гэж харуусмаар, энэ их хугацааг яаж өнгөрүүлээд ирэв ээ хэмээн үе үеийн бүх дарга нарынх нь нүүрийг ширлэмээр. Сумандаа гайхуулах нь ердөө хүндэт самбар. Нийслэл рүү төрөл арилжаад алга болчихсон ганц нэг гавьяат, доктор, МУСТА-г олоод заачихна, зургийг нь өлгөчихнө. Мал тэгж өслөө гэсэн бүртгэл зүй үзүүлчихнэ. Энэ чинь 100, 90 жилийн бүтээл нь үү? Яг ийм асуулт XXI зуунд босож ирнэ, надаас өөр тэгж ам асуух хүн зөндөө гараад ирнэ.

Социализмын үед сумын үүрэг нэн тодорхой байв. Нэгдэл гэж байсных ердөө л мал сүргээ өсгөх. Эдийн засаг нь ердөө л мал. Гэтэл одоо ч яг тэр хэвээрээ. Эдийн засгийн эрх чөлөөг нь (малыг нь хувьчилсан, бүх төрлийн хувьчлал) өгөөд 33 жил болчихжээ. Монгол эх орны маань эдийн засаг–нийгмийн хөгжилд энэ олон зуун сумд 33 жилд жинтэй хувь нэмэр оруулчихсан байх ёстой юм сан. Сумын жижиг дунд үйлдвэрүүд, фермүүд яралзаад аймгаа босгоод, аймгууд нь өрсөлдөж хөгжөөд улсаа босгоод ирэхийг Монголын төр 100 жил биш юм аа гэхэд лав ардчиллын 33 жил хүлээсэн байх. Одоо хүлээлтийг эцэс болгох хэрэгтэй.

Ямар замаар гэдгийг дэд гарчигтаа хэлчихлээ. Ерөөсөө л хөдөөг тэр чигт нь капиталист аж ахуй болгож, эрх мэдлийг хөдөөгийн хөрөнгөтнүүдэд атгуулах хэрэгтэй. “Мянгат”, “Арван мянгат”-ууд бүгд капиталистууд болог. Тэгээд зах зээлийн ба таваарын аж ахуйг хөтлөн явуулаг. Төр зөвхөн эрх чөлөөг нь хуульчлаад өгчих. Өмч рүү нь халдсан этгээдийг Төр цээрлүүлээд өг.

Сумд байгуулагдсаны энэ их ойнуудаар баахан хүн шагнагдаж, наадамладаг ч цаана нь ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйтэл, авилга яг үлдчихдэгийг зогсоомоор байна. Ой тэмдэглэсний маргаашаас суманд залхуутай үхээнц амьдрал үргэлжилдэг тухай сонсмооргүй байна л даа. Би юу сонсохыг хүсдэг вэ? Би ч гэж бид шүү дээ. Яруу алдрын 100 жилийн түүхтэй сумыг 100% бие даалгамаар байна. Аймаг захиргааны зүгээс нь сумаа хянана. Суманд Засаг дарга нь улс төрийн хүнд сурталтан-авилгачин бус, ердөө Сумын Ерөнхий менежерээр байхад л хангалттай. ИТХ нь улс төрийн шийдвэрээ гаргаад ард иргэдээ улс төрийн талаар удирдан манлайлна. Засаг дарга нь сумын эдийн засаг, бизнес, хууль зөрчөөгүй дамын наймааг эрхэлнэ. Дэргэдээ маш сайн бизнесийн багтай байна. Тэр баг нь тэр сум, баг, иргэдийг капиталист хөдөө рүү нь залах учиртай юм.

Дахин давтан хэлье. Сумын төвөөр дүүрэн ажилгүй сул дэл хүн байна. Хөдөө хот айлуудад ч сул дэл, гул хүн олон байна. Мал нь ихэдчихсэн. Аль ч суманд мал нь ихдээд адуулж дийлэхгүй болчихсон. Иймд цамаархаад малын гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүнийг хогонд хаядаг. Иймд Засаг дарга–Сумын Ерөнхий менежер нь жижиг дунд үйлдвэр, өрхийн аж ахуйн менежмент, худалдаа наймааг гартаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж санагддаг. Сумын төв гэж тэр чигтээ хүнсний ногооны тариалангийн бэлэн зэлэн сул талбай байна. Сумын төвийн сул дэл, гул иргэд өвөлдөө хүлэмжийн, зундаа байгалийн задгай хүнсний ногооны аж ахуй эрхэлбэл чухамдаа болж байна. Энэ чинь л бидний уриалаад байгаа нөгөө “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” чинь шүү дээ.

Сумын төвийн иргэдийг сонирхолтой амьдруулах арга ухаанд цаг алдалгүй сургая. Суманд Монголын Төр эдийн засаг-санхүүгийн ямар ч үүрэг хүлээхгүйгээр тийм эрх мэдлийг нь шууд өгмөөр санагдах юм. Малчны хот айлуудын сул дэл, гул иргэдийг сонирхолтой амьдруулах, хөдөлмөрт (бас мөнгөнд) дурлуулах арга ухаан одоо л нэн хэрэгтэй байна санж. Эдийн засагтай нь ноцолдуулаач гэдэг нь ердөө энэ л дээ. Арга ухааныг хөдөөгийн шинэ хөрөнгөтнүүд өлхөөн олчих байх.

Монголын Төр хөдөөгийн асар их ачааллаасаа бага ч болов салчих алтан боломжийг би ингэж харж байна. Юу гэвэл доорх ажлуудыг цаг алдалгүй эхлүүлмээр байна. Үүнд:

1) Бүс нутагчлал. Аймаг сумдын тоог эрс цөөлөх хэрэгтэй болчихжээ. XXI зууны хурдны эринд зориулагдсан 5-7 аймаг (эдийн засгийн төвүүд) байхад хангалттай. Ой тэмдэглэхээс цаашгүй, үр ашиггүй, балгас болчихсон, иргэд нь ажилгүйдсэн бүх сумдыг тарааж хооронд нь нэгтгэе;

2) Аймгийн Засаг дарга ба сумдын Засаг дарга нарыг улс төрийн гэхээсээ эдийн засаг-бизнес эрхлэх менежерүүд болгоё, маш их эрх мэдэл олгоё;

3) Төрийн албан хаагч гэх им тамганаас нь багш эмч нарыг 100% чөлөөлье. Тэдний өмнө Төр толгой гудайлгахаа больё. Тэднийг ажиллуулах, цалинжуулах, урамшуулахыг аймаг, сум нь 100% хариуцъя;

4) Yр ашиггүй хэт төвлөрлийг сааруулж бүс нутгийн эдийн засаг-бизнесийн төвүүд рүү нийслэлийн хүн амын талыг буцаан илгээе;

5) Хэдэн биедээ юм зарж өдөр хоног өнгөрөөдөг улсын хэмжээний худалдааг цуцалъя, оронд нь XXI зууны хурдны эринд тохирсон цахим худалдааг хөгжүүлье;

6) Зарим салбарт хуулийн дарангуйлал тогтооё. Ажилгүйдлийг хүчээр арилгах, архидалт, ядуурлыг гэмт хэрэгт тооцох гэх мэтийг санал болгон дэвшүүлж байна.

Үндсэн сэдэвт нэмэх миний ятгалга. Энэ ертөнц хөгжлийнхөө шинэ загварыг ид ярилцаж байна. Хөгжлийн цоо шинэ загвараа олцгоо хэмээн мэдээллийн эрин, хурд, даяаршил, хавтгай дэлхий бидэнд тулгаж байна. Халуун хушуут мал хэмээн уянгалуулах, ой тэмдэглэх, гавьяатын төлөө уралдахаас чинь илүүтэй цаг хугацаатай ана мана уралдаж цаана нь гарах нь чухал байна. Хэрэв тэгж эс чадвал биднийг маш том ангал хүлээж байна!

Нийтэлсэн: Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хөдөөг эдийн засагтай нь ноцолдуулаач
Хэл солих
Мэдээлэл хайх