Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

21

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

13

УВС: Ургац хураалт 51.7 хувьтай байна

28

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

27

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

24

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

34

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

18

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн

26

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

13

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо
ах

97

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

82

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

40

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

34

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

28

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

27

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

26

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

24

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

24

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

23

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

22

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно
ах

“Цагаан алт” ба цаг уурын өөрчлөлт: Ингэний сүүн бүтээгдэхүүний зах зээлийг ойроос харахуй

Зургийг: Brent Lewin/Bloomberg

2023 оны байдлаар 473 мянга гаруй толгой тэмээ тоолуулсан Монгол Улс жилд 12 мянган тонн ингэний сүүг дотоодын нөөцөөс гарган авч байна. Ингэний сүү нь бусад малын сүүг бодвол сахар, холестерины түвшин бага хэрнэ эрүүл мэндэд ашиг тустай амин дэмийн өндөр агууламжтай, хүүхдийн угжны сүүнд ч шууд хэрэглэх боломжтойгоороо онцлог. Дэлхий даяар дэлгүүрүүдийн органик хүнсний лангуунд үзэгдэх нь улам олширч, ойрын хэдэн жилд үнэ цэн нь үлэмж өсөх магадлалтай байгаа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд Монголын боломж хэр байна вэ?

Дотоодын үйлдвэрлэгчид нэмэгдэж байна

2023 оны байдлаар 473 мянга гаруй толгой тэмээ тоолуулсан Монгол Улс жилд 12 мянган тонн ингэний сүүг дотоодын нөөцөөс гарган авч байна. Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний идэвхтэй үйлдвэрлэл явуулж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээс “Милко” ХХК-ийг онцолж болно. 2021 оноос үйлдвэрлэж эхэлсэн “Mongolian Camel” ингэний хоормогийн ундаа нь гурван аймгийн долоон сумын 2500 малчныг байнгын тогтвортой орлоготой болгож байгааг тус компани мэдээлж байв.

Мөн ингэний сүүг хатааж бэлтгэх технологи нэвтрүүлсэн “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ нь дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна эхний ээлжид БНХАУ-д экспортлохоор төлөвлөж байна. Цаашлаад Европын зарим улс, Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлд ингэний хатаасан сүүн бүтээгдэхүүнээ гаргах судалгаа хийж эхэлжээ.

Ингэний сүүг уламжлалт аргаар боловсруулж, ханасан тосыг нь багасгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой “Ингэн тагш” ХХК мөн энэ зах зээлд гол тоглогчдын нэг. Тус компани өдөрт нэг тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай боловч түүхий эдээс хамааран үйлдвэрлэл зогсонги байдалд орж буйн улмаас 7-10 хоногт нэг тонн бүтээгдэхүүн гаргах болсныг компанийн Гүйцэтгэх захирал Х.Бат-Ирээдүй мэдээлсэн юм.

Ерөнхийдөө салбарын компаниудад бүтээгдэхүүнээ зах зээлд тогтмол гаргахад хүндрэл учруулдаг шалтгаан нь ингэний сүүний нийлүүлэлтийн тасалдал болжээ. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт аж.

Байгалийн сорилтыг давахын тулд…

НҮБ-ын сүүлийн тайланд дурдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөрөвний гурваас илүү хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртөж, тал хувь нь эрчимтэй цөлжиж байгаа гэсэн ангилалд аль хэдийн оржээ. Мөн нийт газар нутгийн 71.8 хувийг эзэлдэг бэлчээрийн талбайн 65 хувь нь өдгөө тодорхой хэмжээгээр доройтсон байгаа юм.

Дотоодын зах зээлд өдөрт хоёр тонн ингэний хоормог борлуулах боломжтой ч малчид сэрүүний улиралд сааль авахгүй байгаа нь үүнд саад болдог талаар “Солид Партнерс Групп” ХХК мэдээлж байв. Иймд малчдын хөдөлмөр эрхлэлтийг тогтмолжуулах, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг жигд болгоход анхаарах шаардлагатайг онцолсон юм.

Энэ зураг хоосон alt шинж чанартай байна; түүний файлын нэр image-1024x684.jpeg

Олон улс дахь потенциал

Дэлхийн хэмжээнд тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний нийт борлуулалт өдгөө 1.34 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд 2032 он хүртэл жилд дунджаар 4.1 хувиар өсөх төлөвтэйг “Straits Research” тооцоолжээ. Дээр дурдсан амин дэмийн агууламжаас гадна ингэний сүү нь харшил үүсгэгч бета-лактоглобулин агуулдаггүй тул лактоз шингээх чадваргүйн улмаас малын сүү, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг олон сая хүнд төгс сонголт болох боломжтойг мэргэжилтнүүд тодотгодог.

Харин энэхүү зах зээлд тулгарч буй гол сорилт гэвэл хөдөлмөр их шаарддаг, зардал өндөртэй үйлдвэрлэл аж. Сүүний чиглэлийн үнээ өдөрт 50 литр хүртэлх сүү өгөх боломжтой байхад ингэний сүүний гарц долоон литрээс хэтэрдэггүй, тиймдээ ч өдгөө зах зээлд ингэний сүү үнээний сүүнээс 7-8 дахин өндөр үнэтэй байгааг “Food Dive” онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn/, ankhbayar.e@bloombergtvmongolia.com

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Цагаан алт” ба цаг уурын өөрчлөлт: Ингэний сүүн бүтээгдэхүүний зах зээлийг ойроос харахуй
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх