Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Айлчлал: Харилцан ашигтай хамтын ажиллагаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын Бүгд найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлал /2024.06.23-2024.06.26/-ны өдрүүдэд үргэлжиллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг /2024.06.24/-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев албан ёсоор угтах ёслол “Куксарой” цогцолборын ёслолын талбайд боллоо.

Тус ёслолд Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас Бүгд найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Узбекистаны парламентын бүлгийн дарга Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар оролцов.

Харин Узбекийн талаас Бүгд найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Ж.Ходжаев, Бүгд найрамдах Узбекистан Улсын Сенатын Байнгын хорооны дарга, Узбекистан-Монгол парламентын бүлгийн дарга Б.Тажиев, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны сайд Л.Кудратов, Тээврийн сайд И.Махкамов, Уул уурхайн аж үйлдвэр, геологийн сайд Б.Исламов, Хөдөө аж ахуйн сайд И.Абдурахмонов, Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацийн сайд К.Шарипов, Соёлын сайд О.Назарбеков нар оролцлоо.

Бүгд найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд /2024.06.24/ албан ёсны хэлэлцээ хийв. Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллана. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.

Айлчлалын хүрээнд улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, агаарын харилцаа, олон улсын авто тээврийн харилцаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг 12 баримт бичигт холбогдох хүмүүс гарын үсэг зурлаа.

Э.Одбаяр: Хоёр улс худалдааны тээврийн коридор бий болгож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд БНУУ-д хийж байгаа анхны айлчлал. Юугаараа онцлог болж байна гэхээр “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэдгийг талууд илэрхийлж байна. Тиймээс манай үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй Узбекистаны бизнес эрхлэгчид уулзаж, “Бизнес форум” зохион байгууллаа. Энэ удаагийн айлчлалын үр дүнд 12 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын төрийн тэргүүний түвшинд хамтран ярилцаж, тодорхой ажлуудыг хийхээр тохиролцлоо. Нэн ялангуяа кластер байгуулах асуудлыг чухалчилж үзэж байна. Энэ хүрээнд Узбекистан улсад хөдөө аж ахуйн кластер байгуулах, жимс жимсгэнэ, хүнсний ногоог Монгол Улсад импортлох цаашлаад хоёр улс худалдааны тээврийн коридор бий болгох асуудлыг хэлэлцэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой гэж үзэн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.

Ч.Даваабаяр: Узбекистан Улсад хийсэн айлчлалын хүрээнд худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалд 40 гаруй аж ахуйн нэгжийн 60 орчим бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээс бүрдсэн бизнесийн групп дагалдан явж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж харж байна. Энэ удаагийн айчлалын хүрээнд манай улсын баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид БНУУ-тай бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх олон төрлийн салбарт хамтран ажиллах гэрээ, баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал бид хонь, ямаа, үхрийн махыг хөлдүүгээр нь Узбекистан улс руу экспортолдог байсан бол дотооддоо бүтэн боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нээж өгч байна. Мөн хоёр улс хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаад зогсохгүй худалдааны зөвлөл байгуулагдлаа. Бизнесийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж, богино хугацаанд худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх боломжуудыг олгохоор тохиролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНУУ-д хийсэн төрийн өндөр хэмжээний айлчлал үр дүнтэй болж, айчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнес эрхлэгчид маань ганзага дүүрэн эх орондоо буцаж байна.

Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл багтлаа

Энэ удаагийн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл багтсан бөгөөд төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр “Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг аж ахуйн нэгжүүд узбекистаны талтай хамтрах гэрээ, хэлцэл хийлээ. Тухайлбал “Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулахаар болж байна.

“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд: Төв Азийн түүхэн холбоотой БНУУ хүн ам зүйн байрлалын хувьд ч том зах зээл. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч бидэнд том боломж гарна гэж харж байна. Манай компанийн хувьд Узбекистан улсын “Базальт Узбекистан” компанитай сүүлийн нэг жил хамтарч ажиллаад Узбекистаны зах зээлд хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн хамтарсан компани байгуулахаар шийдэгдсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад төрийн айлчлал хийж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Бид хамтарсан компаниа байгуулж, хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр гэрээнд гарын үсгээ зурлаа. Бид Төв Ази тэр дундаа энэ бүсэд хараахан нэвтрээгүй технологи суурилагдсан, жилд 45 мянган тонны хүчин чадалтай шинэ үйлдвэрээ БНУУ-д байгуулж байгаадаа бахархалтай байна.

“М-Си-Эс” группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: Манай улсаас БНУУ-ын зах зээл 10 дахин том учраас бид хөрөнгө оруулалт сонирхол их байна. Түүнээс гадна манай монголын компаниуд өөрсдийн хөрөнгө оруулалт хийж чадах хэмжээнээс гадна шаардлагатай тохиолдолд бидэнтэй хамтардаг хөрөнгө оруулагчид БНУУ-д хөрөнгө оруулах, хамтрах хүсэлтэй байгаа. Манай компанийн хувьд Узбекистаны өсч байгаа том зах зээлд эхний ээлжинд цахим худалдааны чиглэлээр, дижилтал банк, санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол байна. Мөн гуравдагч зах зээл, азийн хөрөнгө оруулагчид хамтарч хөрөнгө оруулалт хийх чиглэлээр судалгааны ажил эхлүүлээд явж байна. Манай компанийн хувьд Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн эрчимжсэн мал аж ахуйн өндөр зэрэглэлийн махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнийг БНУУ-ын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна.

Айлчлалын үр дүнд:

1. “Монгол Улс Бүгд найрамдах Узбекистан улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурав.

2. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд найрамдах Узбекистан Улсын Тээврийн сайд Илхом Рустамович Махкамов нам гарын үсэг зурав.

Төв Азийн бүс нутагт эдийн засаг, худалдааны салбараа өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хамтрагч болох Бүгд найрамдах Узбекистан улстай агаарын тээврийн хэлэлцээрийг байгуудснаар хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Мөн цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэж байна.

3. “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Узбекистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистан Улсын Тээврийн сайд Илхом Рустамович Махкамов нар гарын үсэг зурав.

Ингэснээр Төв Азийн бүс нутагт бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, саадгүй хүргэх зорилтын хүрээнд Узбекистан Улстай автотээврийн хэлэлцээр байгууллаа. Тус хэлэлцээрийн хүрээнд талуудын нутаг дэвсгэр хооронд болон тэдгээрийн нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу ачаа, зорчигч тээвэр үйлдэх боломжийг бүрдүүлж, улмаар хоёр талын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжих аж.

4. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистан Улсын Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн яамны дэргэдэх Аялал жуулчлалын хорооны дарга Умид Рустамович Шадиев нар гарын үсэг зурав.

5. “Монгол Улс Бүгд найрамдах Убекистан Улс хооронд худалдаа, эдифн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөр”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, худалдааны сайд Лазиз Шавкатович Кудратов нар гарын үсэг зурлаа.

6. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Узбекистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд найрамдах Узбекистан Улсын Гадаад харилцааны сайд Бахтиёр Одилович Саидов нар гарын үсэг зурав.

7.”Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Бүгд найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хоорондын протокол”-д Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Виктор Владимирович Махмудов нар гарын үсэг зурлаа.

Тус протоколд олон улс, бүс нутгийн болон хоёр талын аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах, хоёр улсын холбогдох байгууллагуудын харилцаа тогтоож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

8.”Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон Бүгд найрамдах Узбекистан Улсын Ташкент хотын Хокимият хоорондын хэлэлцээрт”-т Улаанбаатар хотын Засаг даргын орлогч О.Номинчимэг, Узбекистаны нийслэл Ташкент хотын Засаг Дарга Шавкат Буранович Умурзаков нар гарын үсэг зурав.

Уг хэлэлцээрийг байгуулснаар талууд бизнес эрхлэгчдийг харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, албан хаагчдын туршлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, хоёр улсын иргэдийг тухайн улсын уламжлал, соёл, түүхтэй танилцуулах зорилгоор мэдээлэл солилцох, бага хурал, семинар, уулзалт зохион байгуулж ажиллана.

9.”Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-т ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Азиз Ботирович Воитов нар гарын үсэг зурав.

Тус хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт мал эмнэлэгтэй холбоотой мэдлэг, туршлага солилцох мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллана.

Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо. Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Айлчлал: Харилцан ашигтай хамтын ажиллагаа
Хэл солих
Мэдээлэл хайх