
Өглөөний цайг өдрийн хамгийн чухал хоол гэж үздэг бөгөөд тогтмол өглөөний цай уух нь эрч хүчээр цэнэглэх, бодисын солилцоог идэвхжүүлэх, сэтгэл санааг тогтвортой байлгах гэх мэт олон давуу талтай. Гэвч өглөө босмогцоо та юу ч хамаагүй идэж болохгүй. Жишээлбэл: Бид өглөөний цайндаа өндөг идэх сонирхолтой байдаг боловч түүнийг буруу бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл өндөг нь сайн нөлөө гэхээсээ илүү муу нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ингээд өндгийг ямар бүтээгдэхүүнтэй хослуулж болохгүй талаар зөвлөгөөг танд хүргэе.
1. Хүнсний бүтээгдэхүүнийг яагаад хооронд нь зөв хослуулах хэрэгтэй вэ?
Бидний идэж буй хоол, хүнс нь зөвхөн өл дараад зогсохгүй бие организмыг энерги болон шаардлагатай амин дэмээр хангаж өгөх үүрэгтэй. Гэвч хоорондоо үл зохицох бүтээгдэхүүнийг хамт хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж, та эрч хүчээр цэнэглэгдэхээс илүү ядарч, гэдэс тань таагүй мэдрэмжийг авна.
Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас харахад тэдэнд хандаж байсан үйлчлүүлэгчдийн 65% нь өглөөний цайны дараа хүнд оргих мэдрэмжийг авч байсан хэмээн хэлсэн байна. Үүний гол шалтгаан нь хоорондоо үл зохицох бүтээгдэхүүнийг хамт хэрэглэсэнтэй холбоотой.
2. Бекон
Өндгийг беконтой хамт идэх нь өглөөний хоолны алдартай хувилбар боловч энэ нь тийм ч тохиромжтой зохицол биш гэнэ. Учир нь өндөг болон бекон хоёр хоёул их хэмжээний уураг болон тос агуулсан байдаг бөгөөд энэ нь хоол боловсруулах системд хүнд ачаалал болдог. Хэдийгээр энэ төрлийн хослол нь таны эрч хүчийг сэргээх ч энэхүү нөлөө ердөө богино хугацаанд үргэлжилж удалгүй та эрч хүчгүй, нойрмог болохоос гадна гэдэс тань эвгүйрэх магадлалтай.
Беконтой өндөгний түүх:
Анх энэ төрлийн өглөөний цайг 19-р зууны үед английн биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг ажилчид ууж байжээ. Харин оффисын ажил хийдэг, хөдөлгөөн багатай ажил хийдэг хүмүүсийн хувьд үүнээс татгалзах нь зүйтэй.
Ашигтай зөвлөгөө:
Хэрвээ та бекон дуртай бол тослог багатай цацагт хяруул эсвэл тахианы махан беконыг сонгоод хүнсний ногоо нэмж хэрэглээрэй. Энэ нь хоол боловсруулах системд сайнаар нөлөөлнө.
3. Буурцгийн сүү
Өндөг болон буурцгийн сүүг хослуулах нь уургийн биед шингэх үйл явцад сөргөөр нөлөөлж, таны өглөөний цайны тэжээллэг чанар буурна гэсэн үг юм. Ялангуяа тамирчид болон өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай хүмүүс анхаарах хэрэгтэй.
Хоол зүйчийн зөвлөгөө:
Буурцгийн сүүг бүйлсний болон энгийн сүүгээр орлуулах нь өндөгтэй төгс зохицож, уураг шингэх үйл явцад сөрөг нөлөөг үзүүлэхгүй.
4. Хар цай
Өглөөний цайндаа халуун цай уух нь энгийн үзэгдэл билээ. Гэвч цайнд агуулагдах “танин” гэх бодис нь өндгөнд агуулагдах уураг болон төмрийн биед шингэх үйл явцад сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна өтгөн хатах, гэдсэнд эвгүй мэдрэмж төрөх эрсдэлтэй.
Цайны оронд юу уух вэ?
Нимбэгтэй ус, балжингарам, гаа болон нохойн хошуутай цай уух нь тохиромжтой.
5. Туулайн мах
Өндөг нь ихэнх махтай төгс зохицдог хэдий ч туулайн махтай огт зохицдоггүй. Энэ хоёр бүтээгдэхүүнийг хослуулах нь шингэн алдах, ходоод өвдөх зэрэг эрсдэлийг дагуулна. Тиймээс туулайн махыг тусдаа, өндгийг мөн тусдаа шинэхэн ногоотой идсэн нь дээр.
6. Тослог бяслаг
Бяслаг болон өндөг нь хоорондоо төгс зохицох мэт санагддаг. Гэвч тослог ихтэй бяслагийг өндөгтэй хослуулах нь элэг, ходоодонд асар их ачааллыг өгч, хоол боловсруулалтын системд саад учруулна. Хэрвээ та бяслагтай өндөг идэх дуртай бол тослог багатай бяслагийг сонгоорой. Жишээлбэл: моцарелла, рикотта, брынза гэх мэт.
7. Өндөгтэй төгс зохицох бүтээгдэхүүн
- Бага зэрэг ургамлын тос дээр хоёр ширхэг өндөг шарах.
- Шинэхэн бууцай болон рукколаг өндөгтэй хослуулах нь эслэгээр баялаг учир хоол боловсруулалтад сайнаар нөлөөлнө.
- Амтат чинжүү болон черри улаан лооль амин дэмээр баялаг учир хоол боловсруулалтад сайнаар нөлөөлнө.
- Авокадо эрүүл өөх тосны эх үүсвэр төдийгүй Е,К амин дэмээр баялаг байдаг.
8. Өдөр тутамдаа хэрэгжүүлэх ашигтай зөвлөгөө
- Өндгийг уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнтэй хэзээ ч битгий хамт хэрэглээрэй
- Өглөөний цайндаа үргэлж ногоон ногоо болон бусад төрлийн ногоог нэмээрэй. Энэ нь эслэгээр баялаг болох учир хоол боловсруулалтад сайнаар нөлөөлнө.
- Хар цай болон кофены оронд ургамлын гаралтай цай уугаарай.