Хүн төрөлхтөн хоол хүнсний шинэ амтыг эрэлхийлж, уламжлалт болон экзотик хоолнуудыг туршсаар ирсэн. Гэвч зарим хоол хүнс зөв бэлтгэж, хэрэглээгүй тохиолдолд аюултай хор болон хувирдаг. Фугу загаснаас эхлээд “Лууны амьсгал” нэртэй чинжүү хүртэл олон төрлийн хоол хүнс хүнд хордлого, амьсгал боогдох, бүр цаашлаад амь насанд заналхийлэх аюул дагуулдаг. Ингээд дэлхийн хамгийн аюултай 10 хоол хүнсийг танилцуулж байна.
1. Шош, шар буурцаг, вандуй, нутагийн соёолж
Эдгээрийг эрүүл, зөв хооллолтын жишээ болгон сурталчилдаг. Тэдгээрт олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидант байдаг ч гол асуудал нь тэдний ургах орчинд оршдог. Соёолжийг өндөр температур, чийглэг орчинд ургуулдаг нь бактерийн өсөлтийг дэмждэг. Хүмүүс түүхий байдлаар нь иддэг тул E. coli, Salmonella зэрэг нянгийн халдвар авах эрсдэлтэй. АНУ-д 1996-2016 оны хооронд 2500 хүн соёолжоос болж хордож, 187 хүн эмнэлэгт хэвтэж, 3 хүн нас баржээ.
2. Тартар
Бараг бүх рестораны менюд байдаг боловч болгоомжлохгүй бол эрсдэлтэй. Түүхий үхрийн махан дахь Salmonella, E. coli, Listeria нянгууд хүнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Лаосын “ларб” хэмээх түүхий махан хоолонд Streptococcus suis нян илэрч байсан нь менингит, миокардит үүсгэдэг.
3. Маниока
Өмнөд Америкт түгээмэл хэрэглэдэг энэ ургамлын үндсийг шингэн болгон тээрэмдэж, талх, амттан, ундаа хийхэд ашигладаг. Гэвч маниокад агуулагддаг линамарин, лотаустралин хэмээх бодисууд нь хүнд хордлого, нойр булчирхайн үрэвсэл, зарим тохиолдолд хэсэгчилсэн саажилт үүсгэж болзошгүй.
4. “Лууны амьсгал” чинжүү
Ердийн чинжүүнд 50,000-100,000 SHU байдаг бол энэ чинжүү 2,480,000 SHU хурц амттай! Маш хүчтэй халуун амт нь анафилаксийн шок, амьсгалын замын түгжрэл үүсгэж, жил бүр цөөнгүй хүний аминд хүрдэг.
5. Саннакжи наймаалж
Өмнөд Солонгост алдартай энэ хоолыг амьд наймаалжийн тэмтрүүлийг тасдаж, тос түрхэж, гүнжид цацаж бэлтгэдэг. Хүмүүс тэмтрүүлийг хөдөлгөөнтэй байхад нь бүхлээр нь залгидаг бөгөөд заримдаа хүзүү амсарт гацаж, наалдсанаас болж амьсгал боогдон нас барах тохиолдол гардаг.
6. Номура залхаг
Диаметр нь 2 метр хүрдэг энэ залхаг хүнд хортой. Азийн орнуудад түгээмэл хэрэглэдэг ч заримдаа хангалттай боловсруулалт хийхгүйгээр шууд иддэг. Үлдэгдэл гликоалкалоидууд нь толгойн өвчин, булчингийн өвдөлт, суулгалт үүсгэж, зарим тохиолдолд кома, үхэл ч авчирдаг.
7. Фугу загас
Японы алдарт фугу загас нь тетродотоксин хэмээх маш хүчтэй хорт бодис агуулдаг. Энэ хор нь цианидаас 1200 дахин хүчтэй бөгөөд арьс, элэг, дотор эрхтэнд хуримтлагддаг. Хэрэв тогооч багахан л алдаа гаргавал үйлчлүүлэгч амь нас алдах өндөр эрсдэлтэй. 1958 онд фугу загасаар хооллосон 176 хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
8. Аки жимс
Ямайкийн энэ жимс боловсроход гурван хэсэгт хуваагддаг. Орон нутгийнхан үүнийг сүү эсвэл давстай усанд чанаж хэрэглэдэг. Гэвч боловсроогүй жимс нь гипоглицин А, В гэх хорт бодис агуулдаг бөгөөд түүхий байхад нь идсэн тохиолдолд кома эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
9. Хакарл (Исландын акулны мах)
Исландын уламжлалт хоол болох хакарл нь арктикийн акулны махыг исгэж, 5 сар хатаан бэлтгэдэг. Гэсэн ч исгэлтийн үйл явц буруу хийгдвэл маханд TMAO (триметиламин-N-оксид) хэмээх хорт бодис хуримтлагдаж, амьсгал, цусны эргэлтийн асуудал үүсгэж болзошгүй.
10. Tegillarca granosa хясаа
Далайн хясаа түүхий идэхэд хүнд харшил үүсгэх эрсдэлтэй. Тэр дундаа Tegillarca granosa төрлийн хясаанууд Зүүн Өмнөд Азийн бохирдсон уснаас баригддаг тул гепатит А, гэдэсний халдварт өвчин, хижиг үүсгэгч вирусууд агуулсан байх магадлалтай.
Эцэст нь: Эдгээр 10 хоол хүнс нь амт, уламжлалын хувьд сонирхолтой ч зөв бэлтгэж, зөв хэрэглээгүй тохиолдолд ноцтой аюул учруулж болзошгүй. Хэрэв эдгээрийг туршиж үзэх гэж байгаа бол маш болгоомжтой байгаарай!
эх сурвалж: саак.мн