Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Таны эрч хүч, энергийг сордог хүнсний бүтээгдэхүүнүүд 

Сэтгэл санааны таагүй байдал, уур бухимдал, архаг ядаргаа зэрэгт өдөр тутмын стресс, дутуу нойр зэрэг нөлөөлөхөөс гадна өдөр тутмын хооллолт ч нөлөөлдөг болох эрдэмтэд тогтоосон байна. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрдэг бол та доорх мэдээлэлтэй танилцаж, хөргөгчөө нэг цэвэрлээд үзээрэй. Хэдхэн долоо хоногийн дараа та өөрчлөлтийг мэдрэх нь гарцаагүй.

🍩 Элсэн чихэр болон амттан: богино хугацаанд аз жаргал бэлэглэх ч, архаг ядаргаанд хүргэнэ

🍩 Элсэн чихэр болон амттан: богино хугацаанд аз жаргал бэлэглэх ч, архаг ядаргаанд хүргэнэ

Амттан, чихэр, нарийн боов зэрэг нь цусан дах сахрын түвшнийг богино хугацаанд нэмэгдүүлдэг. Тиймээс дөнгөж хэрэглэх үед аз жаргалыг мэдрүүлэх ч хэсэг хугацааны дараа эрч хүчийг ховх сордог.

Орлуулах зүйл?

Цагаан элсэн чихрээс татгалзаж, түүнийг шинэхэн жимс болон какаоны өндөр агууламжтай шоколадаар солиорой. Эдгээр бүтээгдэхүүн нь таны бие организмыг магни болон антиоксидантаар хангаад зогсохгүй, стрессийн түвшнийг бууруулна.

🍟 Транс тос болон түргэн хоол: мэдрэлийн системд аюултайгаар нөлөөлнө

🍟 Транс тос болон түргэн хоол: мэдрэлийн системд аюултайгаар нөлөөлнө

Түргэн хоол, маргарин болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь их хэмжээний транс тос агуулсан байдаг. Судалгаанаас харахад хагас боловсруулсан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны гүн хямрал болон түгшүүрийн байдалд хүргэдэг гэнэ.

Орлуулах зүйл?

Гидрогенизиржүүлсэн тос (транс тос) гэх тэмдэглээ бүхий бүтээгдэхүүнээс татгалзаж олив, наргил мод болон цөцгийн тосыг ашиглаж өөрийн гараар хоолоо хийгээрэй.

☕️ Кофеин: сэргэхийн оронд түгшүүрийн байдал нэмэгдэнэ

☕️ Кофеин: сэргэхийн оронд түгшүүрийн байдал нэмэгдэнэ

Нэг аяга кофе нь сэргээж болох ч хэтрүүлэн хэрэглэх нь мэдрэлийн системийн ачааллыг нэмэгдүүлж, та түгшүүртэй, бухимдалтай болохоос гадна маш ихээр ядарна.

Орлуулах зүйл?

Өдөрт 1-2 аяга кофе ууж болох бөгөөд бусад үед ногоон цай эсвэл матча уухыг эрмэлзээрэй. Ногоон цай болон кофеинд Л-теанин гэх бодис байдаг бөгөөд энэ нь түгшүүрийн байдлыг бууруулдаг.

🥫 Бэлэн сүмс, амтлагч: химийн бодис мэт сэтгэл зүйд нөлөөлдөг

🥫 Бэлэн сүмс, амтлагч: химийн бодис мэт сэтгэл зүйд нөлөөлдөг

Дэлгүүрийн сүмс, кетчуп болон майонез зэрэг нь Е621 гэх бодис болон нэмэлт консервант агуулсан байдаг учир таныг ууртай, сэтгэл зүйн хувьд тогтворгүй мөн толгойны өвдөлттэй болоход нөлөөлдөг.

Орлуулах зүйл?

Оливын тос, нимбэгийн хүчил, йогурт, гич болон бусад амтлагчийг ашиглаж өөрийн гараар гэртээ сүмс бэлдээрэй. Энэ нь таны хоолны амтыг сайжруулаад зогсохгүй, нэмэлт химийн бодисоос мэдрэлийн системийг тань аврах болно.

🍷 Согтууруулах ундаа: богино хугацааны тайвшрал, бодит сэтгэл санааны гүн хямрал

🍷 Согтууруулах ундаа: богино хугацааны тайвшрал, бодит сэтгэл санааны гүн хямрал

Хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, сэтгэл санааг сэргээдэг гэж боддог. Гэтэл үнэндээ согтууруулах ундаа нь аз жаргалын даавар болох серотонины түвшнийг бууруулж, эцэст нь тухайн хүн түгшүүртэй, сэтгэл санааны хувьд хямралд ордог.

Орлуулах зүйл?

Согтууруулах ундааг балжингарам, мелисса, лаванда гэх мэт тайвшруулах үйлчилгээтэй цайгаар сонгоорой. Энэ нь сөрөг үр нөлөөгүйгээр таныг тайвшруулна.

🍞 Хоосон нүүрс ус: их илчлэгтэй ч, үр дүн багатай

🍞 Хоосон нүүрс ус: их илчлэгтэй ч, үр дүн багатай

Цагаан талх, цагаан будаа, гоймон зэрэг нь цусан дах сахрын түвшнийг огцом нэмэгдүүлдэг бөгөөд хэсэг хугацааны дараа сахрын түвшин буурах үед сэтгэл санааны хувьд хямарч, уур бухимдалтай, ядарсан болдог.

Орлуулах зүйл?

Хүнсэндээ бүхэл үрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүнд бүхэл үрийн талх, бор будаа, овьёос зэрэг багтана. Эдгээр бүтээгдэхүүн нь удаан шингэдэг учир урт хугацааны туршид таныг эрч хүчээр болон эерэг сэтгэл зүйгээр хангах юм.

🧂 Давсны хэт их хэрэглээ: үл харагдах бухимдлын шалтгаан

🧂 Давсны хэт их хэрэглээ: үл харагдах бухимдлын шалтгаан

Лаазалсан бүтээгдэхүүн, хиам хиаман бүтээгдэхүүн, бяслаг зэрэг нь их хэмжээний натри агуулсан байдаг учир биеийн ус-давсны тэнцвэртэй байдлыг алдагдуулснаар та хавагнах, сэтгэл зүйн хувьд таагүй байдлыг мэдрэх болно.

Орлуулах зүйл?

Давсны хэрэглээгээ багасгаж түүний оронд давсгүй хуурай амтлагч, ногоон ногоо, нимбэгийн шүүс зэргийг ашиглаж, хоолныхоо амтыг өөрчлөөрэй.

🥦 Илүү их аз жаргалтай болохын тулд ямар бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх вэ?

🥦 Илүү их аз жаргалтай болохын тулд ямар бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх вэ?

Сэтгэл санаагаа үргэлж өөдрөг байлгаж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэхийн тулд доорх бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй хэмээн зөв хооллолтын мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнд:

Тос ихтэй загас (хулд, сардин загас, май загас) -тархины үйл ажиллагаа болон мэдрэлийн системийг дэмжихэд чиглэгдсэн Омега-3 агуулсан.

Исгэсэн бүтээгдэхүүн (тараг, йогурт, даршилсан загас) – ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, аз жаргалын даавар болох серотонины нийлэгжилтийг нэмэгдүүлнэ.

Навчит ургамал (бууцай, брокколи, байцай) – сэтгэл санааны гүн хямралтай тэмцэхэд туслах фолийн хүчил агуулсан.

Самар болон үр – магни болон цинкээр баялаг бөгөөд стресс болон түгшүүрийн байдалтай тэмцдэг.

Жимсгэнэ (нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө) -тархийг стресс, насны өөрчлөлт болон гаднын сөрөг нөлөөнөөс хамгаалсан антиоксидант агуулдаг.

Дээрх бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа хэрэглээнд нэмснээр та мэдрэлийн эсээ сайжруулахаас гадна сэтгэл санаа тань аз жаргалтай байх болно.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Таны эрч хүч, энергийг сордог хүнсний бүтээгдэхүүнүүд 
Хэл солих
Мэдээлэл хайх