
Цай бол дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг ундаануудын нэг юм. Түүний түүх, эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, соёлын ач холбогдол нь олон мянган жилийн туршид судлагдаж, хөгжиж ирсэн. Цай нь зөвхөн ундаа төдий биш, харин ч эрүүл мэндийг сайжруулж, стресс тайлах, дархлааг дэмжих зэрэг олон давуу талтай.
Энэхүү нийтлэлд бид цайны гарал үүсэл, төрөл зүйл, сонирхолтой хэрэглээ, дэлхийн улс орнуудын цайны соёл зэрэг 12 гайхалтай баримтыг хүргэж байна.
1. Цайны гарал үүсэл нь санамсаргүй байдлаар нээгдсэн
Домогт өгүүлснээр МЭӨ 2700 оны орчим Хятадын эзэн хаан Шэньнун нэгэн модны сүүдэрт амарч байхдаа халуун ус уухыг хүсжээ. Ус хөрч байх үед модноос хэдэн навч санамсаргүйгээр унаж, усанд орсон байна. Эзэн хаан сонирхож амталтал түүнд маш их таалагджээ. Тэрхүү мод нь өнөө үед бидний Camellia sinensis буюу цайны ургамал гэж нэрлэдэг зүйл байсан аж.
2. Цай анх хаана тариалагдсан нь одоо хүртэл тодорхой биш
Зарим судлаачид анхны цайны ургамал Энэтхэгт тариалагдсан гэж үздэг. Харин бусад судлаачид үүнтэй санал нийлэхгүй бөгөөд Хятадад цайны уламжлал 3000 гаруй жилийн түүхтэй тул үүнийг жинхэнэ эх орон нь гэж үздэг байна
3. Дэлхий дээр 1500 гаруй төрлийн цай бий
Та цайны хэдэн төрөл байдаг гэж бодож байна? Тооцоолсноор 1500 гаруй төрөл байдаг бөгөөд энэ нь зөвхөн цайны навчнаас гаргаж авсан сортууд юм. Үүнээс гадна олон төрлийн ургамлын ханд, жишээлбэл, гаатай цай, цэцгийн хандтай цай гэх мэт олон төрлийн найрлагатай цайнууд ч мөн түгээмэл байдаг.
4. Цайны амтанд маш олон хүчин зүйл нөлөөлдөг
Цайны амт нь зөвхөн навчнаас бус, усны чанар, исгэх хугацаа, температур зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаардаг. Жишээ нь, Хятадууд уламжлал ёсоор цэвэр булаг шанд, нуурын усыг ашиглан цай бэлтгэдэг байсан. Гэвч сүүлийн үед байгаль орчны бохирдол нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ уламжлал аажмаар өөрчлөгдөж байна.
5. Цай бол дэлхийн хоёр дахь хамгийн их хэрэглэгддэг ундаа
Хүн усгүй удаан амьдарч чаддаггүй учир хамгийн их хэрэглэдэг ундаа нь мэдээж цэвэр ус байдаг. Харин түүний дараа хамгийн их хэрэглэдэг ундаа нь цай аж. Кофе хүртэл дэлхий даяар цайны хэрэглээнд хүрч чадаагүй байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг баримтлагчид ихэвчлэн кофегоос илүүтэйгээр цай уухыг илүүд үздэг.
6. Цайны амтыг үнэлдэг тусгай мэргэжил бий
Цайны үйлдвэрлэлд цайны тестер хэмээх онцгой мэргэжил байдаг. Энэ мэргэжилтнүүд хурц хараа, мэдрэхүй, амтлах чадвар сайтай байх ёстой. Тэд цайны навчны чанарыг шалгаж, амт, үнэрийг нь үнэлэн ангилдаг.
7. Бүх төрлийн цай нэг ургамлаас гардаг
Хар, ногоон, цагаан болон бусад төрлийн цайнууд бүгд Camellia sinensis хэмээх нэгэн ургамлаас гардаг. Харин эдгээр цайнуудын ялгаа нь ферментацийн болон боловсруулалтын процессоос шалтгаалдаг. Тухайлбал, Гималайн уулсад Camellia assamica хэмээх өөр төрлийн цай ургадаг бөгөөд үүнээс дээд зэрэглэлийн Ассам цайг үйлдвэрлэдэг.
8. Хятадад “хар цай”-г “улаан цай” гэж нэрлэдэг
Хятадууд барууныхнаас ялгаатайгаар хар цайг “улаан цай” гэж нэрлэдэг. Учир нь тэд цайны навчны өнгөөр биш, харин хандалсан цайны өнгөөр нь нэрлэдэг байна. Харин Барууны орнуудад исэлдүүлсэн навчнууд нь харалсан байдаг учраас “хар цай” хэмээн нэрлэдэг.
7. Бүх төрлийн цай нэг ургамлаас гардаг
Хар, ногоон, цагаан болон бусад төрлийн цайнууд бүгд Camellia sinensis хэмээх нэгэн ургамлаас гардаг. Харин эдгээр цайнуудын ялгаа нь ферментацийн болон боловсруулалтын процессоос шалтгаалдаг. Тухайлбал, Гималайн уулсад Camellia assamica хэмээх өөр төрлийн цай ургадаг бөгөөд үүнээс дээд зэрэглэлийн Ассам цайг үйлдвэрлэдэг.
8. Хятадад “хар цай”-г “улаан цай” гэж нэрлэдэг
Хятадууд барууныхнаас ялгаатайгаар хар цайг “улаан цай” гэж нэрлэдэг. Учир нь тэд цайны навчны өнгөөр биш, харин хандалсан цайны өнгөөр нь нэрлэдэг байна. Харин Барууны орнуудад исэлдүүлсэн навчнууд нь харалсан байдаг учраас “хар цай” хэмээн нэрлэдэг.
11. Британичууд өдөр бүр 170 сая аяга цай уудаг
Их Британийн хүн ам өдөр бүр ойролцоогоор 170 сая аяга цай уудаг. Энэ тоог жилийн хэмжээнд тооцвол 65 тэрбум аяга болж байна. Хэрэв стандарт Английн цайны аягыг 284 мл гэж үзвэл жилд 18 тэрбум литр цай уудаг гэсэн үг!
12. Цайны навчийг зөвхөн уухад ашигладаггүй
Бид цайны навчийг ихэвчлэн унадаг гэж боддог ч түүний ашиглах олон арга бий. Жишээлбэл,
✅ Хөнгөн шарх, шалбархайг эмчлэх
✅ Биеийн тодорхой хэсэгт бүлээн жин тавих
✅ Махны маринаданд ашиглах
✅ Гэрийн эвгүй үнэрийг дарах
✅ Цэцэрлэгийн бордоо хийх гэх мэт олон зориулалттай байдаг.
Та эдгээр баримтуудыг мэдэж байсан уу? Цай бол зөвхөн нэгэн энгийн ундаа биш, харин олон мянган жилийн турш хүний амьдралын нэг хэсэг болсоор ирсэн гайхалтай бүтээгдэхүүн юм!