
Хүлэмжийн аж ахуйн эрхлэгчид “Алим, усан үзэм тариалах технологи болон хүлэмжийн аж ахуйн технологийн сургалт”-д хамрагдав.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Жимсний холбоотой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд“Алим, усан үзэм тариалах технологи болон хүлэмжийн аж ахуйн технологийн сургалт” зургаадугаар сарын 17-ны өдөр боллоо.

Сургалтад газар тариалан, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, БНСУ-ын туршлага, дэвшилтэт технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.
Хамтын ажиллагаа улам гүнзгийрч, иргэдийн амьжиргааг дэмжсэн, жимс жимсгэний үйлдвэрлэл бүхий шинэлэг загвар хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих эхлэл тавигдаж байгааг тус аймгийн ХХААГ-аас онцлон мэдээллээ.