Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Таны ясыг сийргэжүүлж байдаг хоол хүнс

Хүн бүрийн биеийн эрүүл мэнд, ялангуяа ясны бат бөх байдал нь амьдралын чанарыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг юм. Эрүүл яс нь зөвхөн хөдөлгөөн, биеийн жинг тэнцвэртэй хадгалах төдийгүй осол гэмтлээс хамгаалахад чухал үүрэгтэй. Гэвч бидний өдөр тутам хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүнүүд ясны бат бөх чанарт сөргөөр нөлөөлж, сийрэгжилт, хугарал зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ингээд ямар хоол хүснийг хэтрүүлбэл ясны сийрэгжилт болдог тухай танилцуулъя.

1. Давстай хоолны сөрөг нөлөө

Давстай хоолны сөрөг нөлөө

Давс нь яснаас кальцийг гадагшлуулж, ясны сийрэгжилтэд хүргэх аюултай. Лаазалсан шөл, савласан сүмс, амталсан мах, гамбургер, шарсан төмс, чипс зэрэг нь натрийн агууламж өндөртэй тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хятадад хийсэн судалгаагаар давс их хэрэглэдэг хүмүүс ясны сийрэгжилтээр өвчлөх магадлал илүү өндөр болох нь тогтоогдсон. Давсны хэрэглээг хянаж, эрүүл хооллох дадал зуршлыг төлөвшүүлэх нь ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

2. Архины сөрөг нөлөө

Архины сөрөг нөлөө

Архи нь ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, кальци болон Д амин дэмийн шимэгдэлтийг бууруулдаг. Үүнээс гадна, архины хэт их хэрэглээ нь ясны эд эсийн нөхөн төлжилтийг алдагдуулах гормоны тэнцвэргүй байдалд хүргэдэг. Остеопороз болон яс, үе мөчний өвчтэй хүмүүс архийг бүрэн хориглох нь зүйтэй, харин эрүүл хүмүүст ч хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

3. Нэмэлт сахартай бүтээгдэхүүний сөрөг нөлөө

Нэмэлт сахартай бүтээгдэхүүний сөрөг нөлөө

Хэт их сахар хэрэглэх нь кальци, магни, кали зэрэг эрдэс бодисыг биеэс гадагшлуулж, яс суларч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн сахар нь кальци болон Д амин дэмийн шимэгдэлтийг саатуулдаг. Тиймээс өдөр тутмын хоол хүнсэнд нэмэлт сахартай бүтээгдэхүүн хэр их байгааг анхаарч, хар чавга, жимс зэрэг эрүүл сонголтуудаар орлуулахыг зөвлөж байна. Консервлосон жимс, мюслин батон, чихэрлэг үр тариа зэрэгт ч их хэмжээний сахар агуулагдаж болох тул эдгээрийн хэрэглээг хянах хэрэгтэй. Сахараас бүрэн татгалзах амаргүй ч, хэрэглээг багасгаснаар яс болон биеийн эрүүл мэндэд олон эерэг үр дүн гарна.

4. Кофеины сөрөг нөлөө

Кофеины сөрөг нөлөө

Нэг аяга кофе уухад ноцтой асуудал үүсэхгүй ч, өдөр тутам хэрэглэж буй кофеины хэмжээг хянахгүй бол ясанд сөргөөр нөлөөлж болзошгүй. 100 мг кофеин тутамд биед агуулагдах 6 мг кальцийг гадагшлуулдаг. Кофеин ихтэй, ялангуяа нэмэлт сахартай ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ясны нягтрал буурч, хэврэг болох эрсдэлд хүргэж болзошгүй.

5. Чихэрлэг хийжүүлсэн ундааны сөрөг нөлөө

 Чихэрлэг хийжүүлсэн ундааны сөрөг нөлөө

Хийжүүлсэн ундаа нь зөвхөн сахарын өндөр агууламжтайгаас гадна фосфорын хүчил ихтэй байдаг. Энэ нь кальцийг биенээс гадагшлуулж, ясны эрдэс нягтрал буурахад хүргэдэг. Үүний улмаас яс хэврэг болж, хугарах эрсдэл нэмэгдэнэ.

6. Оксалат ихтэй бүтээгдэхүүний сөрөг нөлөө

Оксалат ихтэй бүтээгдэхүүний сөрөг нөлөө

Оксалат гэж юу вэ?

Оксалат буюу оксалийн хүчил нь байгальд өргөн тархсан, зарим хоол хүнс болон ургамалд агуулагддаг органик нэгдэл юм. Энэ нь хүний биед байгалийн жамаар үүсдэг бөгөөд тодорхой хэмжээний хоол хүнсээр дамжин биед ордог. Оксалат нь заримдаа кальцитэй нэгдэж, кальцийн оксалат гэж нэрлэгдэх давс үүсгэдэг. Энэ давс нь бөөрөнд хуримтлагдан бөөрний чулуу үүсэхэд хүргэх магадлалтай.

Оксалат нь буузай, гишүүн зэрэг хар ногоон навчит ногоо болон цайнд ихээр агуулагддаг. Эдгээр нь эрүүл мэндэд тустай ч, хэтрүүлэн хэрэглэх нь кальцийн шимэгдэлтийг саатуулж, бие махбодод ашиглах боломжгүй болгодог. Гэсэн хэдий ч остеопороз зэрэг ясны өвчингүй бол шпинат зэрэг ногооны хэрэглээнээс татгалзах шаардлагагүй.

Харин тэдгээрийг кальциар баялаг бүтээгдэхүүн, жишээлбэл, бяслаг, загас зэрэгтэй хослуулснаар шим тэжээлийн үр ашгийг нэмэгдүүлж, кальцийн хэрэгцээг хангах боломжтой.

Оксалат нь дараах хүнсэнд өндөр агууламжтай байдаг:

  • Буузай 
  • Гишүүн /айраг/
  • Цай (ялангуяа хар цай)
  • Чихрийн манжин
  • Самар (жишээ нь, бүйлс)
  • Шоколад
  • Загасны түрс

7. Улаан буудайн хивэгийн сөрөг нөлөө

Улаан буудайн хивэгийн сөрөг нөлөө

Улаан буудайн хивэг нь фитат хэмээх ургамлын нэгдлийг ихээр агуулдаг бөгөөд энэ нь кальцийн шимэгдэлтийг саатуулж болзошгүй. Гэсэн хэдий ч хивэг нь заавал хор хөнөөлтэй гэсэн үг биш; харин тогтмол их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Фитатын агууламжийг бууруулахын тулд хивэгийг хэрэглэхийн өмнө усанд дэвтээх эсвэл буцалгаж боловсруулах нь үр дүнтэй арга юм. Ингэснээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, ашигтай шим тэжээлийг нь бүрэн авах боломжтой.

8. Элэг болон загасны тосны сөрөг нөлөө

Элэг болон загасны тосны сөрөг нөлөө

Элэг болон загасны тос нь А амин дэмээр баялаг тул хараа, дархлаа, нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай. Гэсэн хэдий ч эдгээрийг хэтрүүлэн хэрэглэх нь ясны эрдэс нягтрал буурч, хэврэгшил үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. А амин дэмийн илүүдэл нь ялангуяа нэмэлт тэжээлтэй хослуулах үед үүсч болзошгүй тул хоолны дэглэмийг сайтар төлөвлөх шаардлагатай.

9. Уураг ихтэй хүнсний сөрөг нөлөө

Уураг ихтэй хүнсний сөрөг нөлөө

Уураг нь эс, эд, булчин хөгжүүлэх болон бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Гэвч уургийн илүүдэл нь кальцийн алдагдалд хүргэж, ясыг суларуулж болзошгүй. Ялангуяа жин хасах эсвэл булчин нэмэгдүүлэх зорилготой уураг ихтэй дэглэмүүдийг барихдаа хэтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Уургийн хэрэглээг зохистой хэмжээнд баримтлах нь ясны эрүүл мэндийг хамгаалахад чухал. Хэрэв хоолны дэглэмдээ эргэлзэж байвал диетологтой зөвлөлдөхийг зөвлөж байна.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Таны ясыг сийргэжүүлж байдаг хоол хүнс
Хэл солих
Мэдээлэл хайх