
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (НҮБ-ын ХХААБ) Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалтыг 2025 оны 7 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг сургалтад Вьетнам, Лаос, Танзани, АНУ, Португал, Итали зэрэг улсаас ирсэн олон улсын болон Монголын холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд нийт 30 гаруй хүн оролцож байгаа юм.
Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг тус сургалтад хамрагдаж байна.


Сургалтын зорилго нь хүнсний аюулгүй байдлын хэвийн болон ноцтой тохиолдлын үед олон нийт болон холбогдох талуудад хэрхэн үр дүнтэй, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл хүргэх талаар үндэсний, бүс нутгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд оршино.

