
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Архангай түншлэл – 2025” үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот болон 19 сумын 215 бизнес эрхлэгч, малчид, тариаланч, баялаг бүтээгчид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 230.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Тус үзэсгэлэн худалдааны үеэр шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Хамгийн идэвхтэй, зохион байгуулалттай оролцсон сумаар Өндөр-Улаан сум шалгарлаа. Тус сумаас нийт 55 малчин цагаан идээгээрээ оролцсон юм. Онцлог нь Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халж, модон, ган хувин сав, шанагыг ашиглагладаг болжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг