
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ч.Даваабаяр Өвөрхангай аймгийн “Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар форум”-д оролцож, хэлэлцүүлгийн Панелистаар ажиллалаа.
Форумд 200 гаруй бизнес эрхлэгч залуучууд оролцож, шинэ үеийг дэмжих, зөвлөгөө өгөх, хамтран ажиллах талаар ярилцаж туршлага солилцлоо.


Орон нутагт гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймгийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, шинээр бизнес эрхэлж байгаа залуучуудыг сургаж, мэдлэг чадвартай, бизнесийн сэтгэхүйтэй болгох, гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний дэвшүүлсэн шилдэг бизнес санаануудыг шалгаруулж, дэмжиж цаашид тогтвортой хөгжүүлэх зорилготой юм


 
								
 
								 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															