
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, зөвлөлийн гишүүд оролцон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгааг онцоллоо.
Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг оролцлоо.

Хурлаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийн танилцуулга, хувийн хэвшлийн санал хүсэлтийг сонслоо.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар:
- Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх баталгаа сайжирна
- Төрийн оролцоо буурна
- Шударга өрсөлдөөнт зах зээлийн эдийн засаг хөгжих бодит боломж бүрдэнэ
- Бизнесийн орчин сайжирна
Дээрх арга хэмжээ хэрэгжсэнээр хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг бий болгон гадаадын хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.
3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар шийдвэрлэлээ.

