
Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний (F&B) салбарт үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулж буй салбарын оны шилдгүүдийг тодруулах “Mongolian Restaurants Association Awards 2025″ шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр мэндчилгээ дэвшүүлэн, шагнал гардууллаа.

Энэ жил анх удаа 8 номинациар зохион байгуулагдаж буй тус шалгаруулалт нь салбарын үйлчилгээний чанар, стандарт, инновац, хэрэглэгчийн туршлагыг шинэ шатанд хүргэх зорилготой бөгөөд F&B салбарын оны онцлох үйл явдал болж байна.
- Шилдэг ресторан | Best Restaurant
- Шилдэг олон улсын франчайз ресторан |Best Franchise Restaurant
- Шилдэг хүлээн авалтын танхим | Best Event Hall
- Шилдэг кофе шоп | Best Coffee Shop
- Шилдэг түргэн хоолны газар | Best Fast Food Restaurant
- Шилдэг бар, паб, лоунж | Best Bar, Pub & Lounge
- Шилдэг диско клуб | Best Night Club
- Шилдэг мэргэжлийн сургалтын байгууллага | Best Training Institution

“Mongolian Restaurants Association Awards” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанар стандартыг сайжруулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй технологийн шинэчлэлийг дээшлүүлэхэд чухал түлхэц болж байгаа юм.





