
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнг нээж үг хэллээ.
Энэхүү үзэсгэлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төр, орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд, ТХААГ-ын дарга Ц.Батзул, Зээлийн батлан даалтын сангийн захирал Б.Энхсайхан нар оролцов.
Тус үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, чанар стандартын шаардлагаа хангасан тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр эрхлэгч, төрийн болон төрийн өмчит байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд оролцсон юм.







