
Монгол Улсыг гадаад улс орнуудад сурталчлах, тэр дундаа эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн нэгдсэн ойлголт, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг аялал жуулчлалын холбоод болон бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Өлзийсайхан, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо
Тус уулзалтаар Монгол Улсыг гадаадын зах зээлд сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагааны боломж, санал санаачилгыг хэлэлцлээ.
