
Орхон аймгийн ЗДТГ-аас хаврын улиралд иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Шалгаруулалтад Орхон аймгийн “Эрдмийт” болон Хөвсгөл аймгийн “Энгэр Мөрөн” компани оролцож, 200 тонн үхэр, хонь, ямааны мах нийлүүлэхээр боллоо.
Үнийн хувьд үхрийн мах 12300, хонины мах 10300, ямааны махыг 8300 төгрөгөөр худалдах юм .
Гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15 хүртэл буюу 80 хоногийн хугацаанд нөөцийн махыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
