
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат өвөлжилтийн нөхцөл байдал болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны чиглэлээр онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийлээ.
Өмнөговь аймаг 1960 онд 1.1 сая толгой мал тоолуулж байсан бол 2025 онд 2.29 сая толгой мал тоолуулж, өвлийг өнтэй давж байна.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас чиглэл авч, орон нутагт бэлчээр усжуулалт, ингэний сүү боловсруулах үйлдвэр, махны үйлдвэр, зоорь байгуулах, малчдын орлогыг нэмэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж, 16.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
Сүүлийн жилүүдэд мөн усжуулалтын аяныг идэвхтэй өрнүүлж, жилд 100-гаас дээш гүн өрмийн худаг гарган, нийт бэлчээрийн 65 хувийг усжуулалттай болгосноор говь нутгийн нөхцөлд малын таатай байдлыг хангах, малчдын нийгмийн асуудлыг сайжруулахад анхааран ажиллажээ.
Эх сурвалж: https://www.montsame.mn/
