
“Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа Төв аймгийн Зуунмод сумын Спортын ордонд хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд гарч байна. Бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх жилийнхтэй харьцуулан судаллаа.
Тухайлбал, 2025 онд ааруул 30-40 мянга, сүүн ааруул 35-40 мянга, айраг 9000, нэрмэл 8000, шар тос 30 мянга, сүү, тараг 4000, ямааны мах 11 мянга, хонины мах 13 мянга, даршилсан ногоо 5000-18000, цагаан тос 18-35 мянга, ээзгий 30000, шар сүүний цэлцэгнүүр 2500 төгрөг байсан юм.
Харин энэ жил ааруул 33-45 мянга, сүүн ааруул 40 мянга, айраг 10 мянга, нэрмэл 10 мянга, шар тос 30-50 мянга, сүү, тараг 5000, ямааны мах 12 мянга, хонины мах 15 мянган төгрөг, байцаа 3500, төмс 3500, монгол сонгино 4000 мянган төгрөгийн үнэтэй байна.
Даршилсан ногоо 6-15 мянга, цагаан тос 20-40 мянга, ээзгий 35000 төгрөг, шар сүүний чихэр ширхэг нь 1000, цэлцэгнүүр 3500-10000 төгрөг байна.Үүнээс дүгнэвэл бараа бүтээгдэхүүний 1000-10000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс үнийн нэмэгдлийн шалтгаан нөхцөлийг тодруулахад, савлагаа сайжирсантай холбоотой нэмүү өртөг шингэж байгаа талаараа хуваалцсан юм.
Эх сурвалж: https://www.montsame.mn/
