Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

2

Увс аймаг Бүтээгдэхүүний чанар, борлуулалтаар шилдгүүдийг шалгарууллаа

4

Завхан аймгийн Уламжлалт жороор нэрдэг шимийн архи эрэлт ихтэй байна

13

Өмнөговь аймаг Ингэний айргийн баяраар бүтээгдэхүүний борлуулалт 300 саяд хүрчээ

9

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгджээ

2

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

13

ГОВЬ-АЛТАЙ: Иргэд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна

9

УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

3

ГОВЬ-АЛТАЙ: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэж байна

3

Увс аймгийн Улаангом хотод ааруулын иж бүрдэл өмнөх жилийнхээс 100 мянган төгрөгөөр нэмэгджээ
ах

146

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оржээ

49

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхзул Үндэсний брэнд бүтээж, Монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

38

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

28

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хэсэг гишүүд МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХООР ОХУ-ыг зорилоо.

26

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

19

Экспортын гарал үүслийн гэрчилгээ бүрэн цахимжиж гаалийн бүрдүүлэлт хялбаршлаа.

18

ДОРНОГОВЬ: “Цагаан сар-2026″ нэг цэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

18

“Сар шинийн үзэсгэлэн”‘-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж байна

17

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

16

Хувийн хэвшлийн нэгдсэн ойлголт, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалт зохион байгуулагдлаа

15

ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд 210 үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

13

Өмнөговь аймаг Ингэний айргийн баяраар бүтээгдэхүүний борлуулалт 300 саяд хүрчээ
ах

Завхан аймгийн Уламжлалт жороор нэрдэг шимийн архи эрэлт ихтэй байна

Завхан аймгийн төвд болсон “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд уламжлалт аргаар нэрсэн жимстэй шимийн архи, мэхээртэй тосоороо хамгийн их борлуулалт хийсэн Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин, аймгийн аварга малчин Ч.Бямбажаргалтай ярилцлаа.

Тэрбээр малаа дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлж, сүү цагаан идээгээ ээжийнхээ зааж өгсөн уламжлалт аргаар борлуулж өрхийн амьжиргаагаа сайжруулж байгаа удмын малчин бүсгүй юм.

-Таны бүтээгдэхүүнүүдээс жимстэй шимийн архи, шар тос онцгой эрэлттэй байлаа. Үүний онцлог юу вэ?

-Би аймгийн үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцож амждаггүй ч сумынхаа үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, сүү цагаан идээгээ борлуулдаг. Энэ удаа 12 төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Манайх цагаан идээгээ уламжлалт аргаараа боловсруулдаг. Сүүгээ аль болох ган, төмөр, модон саванд хадгалж боловсруулдаг. Энэ нь амт чанарыг алдагдуулахгүй чанартай хүнс болдог гэж ээж минь захидаг.

Шар тосны хувьд малын гүзээ, давсаг, олгойг сайтар бэлтгэн, хайлуулж цэвэрлэсэн тосоо хийж хадгалдаг. Олгой, давсагтай шар тос удаан хадгалагддаг, амт чанар сайтай тул хүмүүс их сонирхдог. Манай нутагт шар тосыг өрөмнөөс гаргаж авах, мөн айргийг бүлж тос ялган шаргаах гэсэн хоёр үндсэн арга түгээмэл.

-Жимстэй шимийн архи тань үзэсгэлэнгийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн боллоо. Жимсний шүүстэй хольдог уу?

-Үгүй. Архиа нэрэх явцдаа жимсээ хамт нэрдэг нь манай ээжийн уламжлалт жор. Тосонцэнгэл бол нэрс, хад, үхрийн нүд зэрэг жимс элбэгтэй нутаг. Намар жимсээ түүж цэвэрлээд, шүүсийг нь шахна. Одоо миксер ашиглан нухаш бэлтгээд, тогоонд нэрэхдээ тосгуурандаа жимсний өтгөн шүүсийг хийж хамт нэрдэг.

Нэрсэн архиа модон тагтай саванд харанхуй, сэрүүн газар сар орчим дарж байгаад шилэн саванд юүлнэ. Жимс бүр өөр өөрийн амт, шим тэжээлтэй. Тухайлбал, чонын элэгтэй нэрсэн архи даралт ихтэй хүнд, үхрийн нүдтэй нь зүрхэнд, нэрстэй нь дархлаанд тустай гэж үздэг. Мэдээж эмчилгээний зориулалтаар бага хэмжээгээр, тохируулан хэрэглэх ёстой. Тиймээс манай уламжлалт жимстэй нэрсэн архийг хүмүүс их захиалж авдаг юм. Энэ жилийн үзэсгэлэнд шүүсэн аарц, ааруул, мэхээртэй тос ч мөн хамгийн түрүүнд дууссан.

-Мэхээртэй тосны талаар дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Манай нутагт хурган мэхээр элбэг ургана. Үндсийг нь намар түүж угаан цэвэрлээд хатааж, тээрэмдэн гурил болгоно. Ингээд аарц, өрөмтэй хольж тос бэлтгэдэг. Хэвэнд оруулж янз бүрийн хэлбэрээр савлан борлуулж байна.

Мэхээр нь дархлаа дэмжих, цус төлжүүлэх, цэвэршүүлэх үйлчилгээтэй гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Настай хүн, бага насны хүүхдийн гэдэс хямрахад ч хэрэглэдэг. Мэхээрийн гурилыг халуун сүүнд бага хэмжээгээр хийж уух, шөлтэй хоол, банштай шар будаатай цайнд нэмэхэд тамир тэнхээ сайжруулдаг.

Аймгийн аварга малчин Ч.Бямбажаргалын хувьд уламжлалт арга технологийг орчин үеийн хэрэглээтэй хослуулан, байгалийн баялгаа шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.

Түүний хэлснээр, “Ээж, эмээгийн зааж өгсөн уламжлалт жор бол хамгийн сайн технологи” ажээ.

Эх сурвалж: https://www.montsame.mn/

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Завхан аймгийн Уламжлалт жороор нэрдэг шимийн архи эрэлт ихтэй байна
Хэл солих
Мэдээлэл хайх