

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Баваасангийн Лхагвасүрэнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртээлээ.
Баваасангийн Лхагвасүрэн нь Улсад нийт 31 жил ажиллаж 2001 оноос одоог хүртэл Мах импекс компанид малын эмч албан тушаалтнаар ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
