
Аймгийн Статистикийн хэлтсээс хэрэглээний үнийн талаарх мэдээллийг танилцууллаа.
2026 оны нэгдүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхтай харьцуулахад 0.7 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд 7.5 хувиар тус тус өсжээ.
Өнгөрсөн 12 дугаар сартай харьцуулахад хэрэглээний 332 нэрийн бараа, үйлчилгээний үнэ тарифын 59 (17.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж, 12 (3.6%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 261 (78.6%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Тухайлбал хүнс бараа, ундаа ус 9.4 хувиар, тээвэр 4.2 хувиар, гэр ахуйн тавилга, бараа 2.1 хувиар, соёлын бараа 2.7 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 9.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол 9.4 хувиар, согтууруулах ундаа, тамхи 4.8 хувиар, хувцас, бөс бараа 7.8 хувиар тус тус өссөн байна.
Харин зарим нэг хүнсний ногоо, өндөг, жимс, шоколадны үнэ 0.1-11.4 хувиар буурчээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 185 (55.7%) нэрийн бараа үйлчилгээний үнэ өсөж, 23 (7.0%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф буурч, 124 (37.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Эх сурвалж: www.montsame.mn
