
Ховд аймгийн 17 сумын 91 багийн малчин өрхүүд энэ жил 3.2 сая толгой мал тоолуулсан юм. Үүнээс энэ хавар 1.3 сая орчим толгой мал төллөх урьдчилсан тооцоо гарчээ.
Зарим суманд төл авах ажил эхэлсэн байна. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сумдаас мал төллөлтийн талаар нэгдсэн мэдээлэл судалгаа авахаар төлөвлөжээ.
Одоогоор Ховд аймгийн ихэнх нутгаар цастай байна. Үенч, Алтай, Булган суманд хамгийн их буюу 8-21 см цастай. Харин Зэрэг, Чандмань, Жаргалант, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Манхан, Ховд суманд 1-4 см орчим цасан бүрхүүл тогтжээ.
Зарим сумын малчид тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгч байна. Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан зарим суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: www.montsame.mn

I am truly thankful to the owner of this web site who has shared this fantastic piece of writing at at this place.