
Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар “Рамазан” энэ сарын 19-ний өдрөөс эхэлж тус аймгийн иргэд “Ораза” буюу мацаг барьж эхэллээ. Рамазан нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Куран судрын анхны мөртүүд буусан сар юм.
Хүмүүс “Рамазан” сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал балга ус ч уулгүй мацаг барьдаг. Энэхүү заншлыг “Ораза” хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын шашны таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм.
Шариатын хуулиар эмэгтэй хүүхдүүд 9 наснаас, эрэгтэй хүүхдүүд 12 наснаас эхлүүлэн мацаг барих бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүсийг мацаг барихаас чөлөөлдөг зарчимтай.
Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс дотно харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст өргөл өгөх, тэдэнд зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм.
Баян-Өлгий аймгийн исламын шашин шүтдэг иргэдийн хувьд ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгосноор буюу 1990-ээд оноос шашны зан үйлээ дахин сэргээж, Рамазаны зан үйлийг мөрдөж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн иргэдийн дунд мацаг барьж шүтлэгээ дээдэлж байгаа хүмүүс ихсэхийн хажуугаар мацаг нь эрүүл мэндийн хувьд ч зүй зохистой хооллох зэрэг ач холбогдолтой болохыг эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хүмүүс Рамазан сар буюу Ораза мацгаа дуусгаад “Ораза айт” баярыг гурав хоног тэмдэглэдэг. “Айт” гэдэг нь баяр баясгалангаар дүүрэн өдрүүд гэсэн утгатай. Энэ үеэр мацаг барихыг хориглоно. Баярын өдрүүд “Айт намаз” буюу тусгай мөргөлөөр эхэлдэг. Дараа нь хүмүүс цэвэр хувцсаа өмсөж, гэртээ идээ будаагаар дүүрэн баярын ширээ буюу дастархан дэлгэж зочин урьж, бие биедээ баяр хүргэж, бэлэг өгч, амьжиргааны түвшин доогуур хүмүүс, өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлдэг уламжлалтай.
Эх сурвалж: https://www.montsame.mn/

Atık ve Su Yönetimi süreçlerimizi sistematik hale getirerek çevresel performansımızı güçlendirmemizde EcoSinerji Proje, Uygulama ve Danışmanlık Ofisi önemli destek verdi; ayrıntılar için https://ecosinerji.com