

Дэлхийн 80 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгж, брэндүүд оролцдог, үзэсгэлэнг үзэхээр 80,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломжтой.
Монгол улсаас тус үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүд, хүнсний үйлдвэр эрхлэгчидид чиглүүлэх сургалт 2026.02.24-нд зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia,Зээлийн батлан даалтын сан,JICA Mongolia, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг,Mongolia-Japan center Монгол-Японы төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
