Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

14

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

13

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

10

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

93

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

29

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

26

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

Экспортлогчдын “Экспорт Монгол” зөвлөлдөх уулзалт “Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор болж байна.

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Монголын Ноос ноолуурын холбоо, “Экспорт Монгол” олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж буй уулзалтаар уул уурхайн бус салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, төр, олон улсын байгууллагын дэмжлэг, бодлогын уялдааг сайжруулах, санхүүжилт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, хөрөнгө оруулалт, чанар, стандарт, баталгаажуулалт гэхчлэн экспортыг нэмэх чиглэлээр хамтын ажиллагааны санал, шийдлийг хэлэлцэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогын санал боловсруулах юм.

Манай улсын экспортын дийлэнх нь уул уурхайн баялагт түшиглэдэг тул олон улсын геополитик, нэг зах зээлээс хамааран үнийн хувьд мэдрэг байх сул талтай. Уул уурхайн бус салбар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон хүнийг ажлын байраар ханган, нийгэм эдийн засагт ач холбогдолтой. Манай орны хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар баялаг нөөцөө боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлоход түлхүү анхаарах шаардлагатайг “Экспорт Монгол” олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг онцлов.

Тэрбээр, “Дэлхийн хэрэглэгчид тогтвортой, органик, эко бүтээгдэхүүнийг сонирхох болсон. Бид энэ зах зээлд өрсөлдөх арвин нөөц боломжтой учир инновац шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байна. ЭЗХЯ байгуулснаар эрх зүйн зохицуулалт хийх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж боломж олгох зэргээр тохироо нь бүрдэж, өөрсдөө хичээвэл бүтээгдэхүүн экспортлох орон болоход ойрхон байна” гэлээ.

Манай улсын уул уурхайн бус салбар нийт экспортын 7 хувийг эзэлдэг. Үүний 36 хувийг нь ноос ноолуур, 7 хувийг нь мах, махан бүтээгдэхүүн эзэлдэг. Мөн жилд малын түүхий эд 15 сая ширхэг арьс хаягддаг нь харамсалтай тоо юм.

Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”, УИХ-ын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” тогтоолоор хэрэгжүүлсэн ажлууд багагүй үр дүн өгч байгааг оролцогчид дурдаж байсан юм.

2020 оноос хойш зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалтад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч, экспортлогч, бизнес эрхлэгч, төрийн болон олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцжээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх