Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

Дулааны улиралд Монголчуудын хооллолт: Эрүүл зөв сонголтын зөвлөмж

5

ҮСХ: Хүнсний ногооны үнэ буурсангүй

6

АНУ-ын шар буурцгийн тэжээл гахайн өсөлт, ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй

4

Кембрижийн их сургуулийн судалгаа: Мал аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээ бэлчээрийн нүүрстөрөгчийн үр ашгийг бууруулж болзошгүй

11

СЭЛЭНГЭ: Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, гурилын үнэ өсжээ

4

Дэлхийн үр тарианы үнэ өсөх хандлагатай байна

4

ХОВД: Төл бойжилт 98.8 хувьд хүрчээ

8

Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж хэвшээрэй

9

ХОВД: Нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

7

БАЯН-ӨЛГИЙ: Ногоон тэжээлийн тариалалт 80 хувьтай байна
ах

118

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

114

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

80

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

64

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

47

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

24

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

23

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

21

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

20

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

18

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна
ах

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Завхан аймагт боллоо

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Завхан аймагт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс даяар хийгдэж буй үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтууд, үр дүнгийн талаар танилцуулж, Завхан аймгийн ХХААГ-ын дарга Ч.Мөнххүрэл болон орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй санал солилцлоо.

Завхан аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд 24 иргэн, аж ахуй нэгж хамрагдаж, дотоодын хүнсний хангамжаа өсгөжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон байнгын асаргаа шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийн кальци, Д аминдэмийн дутагдлыг бууруулах, дархлааг дэмжих, өсөлт хөгжил, суралцах чадварыг сайжруулах зорилгоор “Сүү” зорилтот төслийг боловсруулах ажлын хэсгийг энэ оны хоёрдугаар сард байгуулжээ.

Тус ажлын хэсэг үйлдвэрлэл, хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдлын талаарх судалгааг дөрөвдүгээр сарын 1-ний дотор нэгтгэн танилцуулах юм. Одоогийн байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 57 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.

Уулзалтын үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр Завхан аймгийн “Жаргалтай хоршоо”-ны тэргүүн М.Батбаяр сонгогдлоо.

Тус холбоо нь орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.

Хөдөлгөөний үр дүнд улаан хальст саримсны тариалалт, газар тариалангийн үйлдвэрлэл 3143.9 га буюу 47.9 хувиар өссөн байна. 2023 оноос эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн тоо 10-аар, үхрийн тоо 321 толгойгоор, тахиа 5.7 мянган толгойгоор тус тус өсөж зах зээлд нийлүүлэх мах, сүү, өндөгний хэмжээ нэмэгдэж байна.

Махны үйлдвэрлэлийн хувьд аймаг дотоодын хэрэгцээний 98.7 хувийг хангаж байгаа бөгөөд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийт 243.6 тонн мах боловсруулж, 1930 тонн махыг экспортод гаргажээ.

Ийнхүү “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрч байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Завхан аймагт боллоо
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх