
Завхан аймагт “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал боллоо. Хурлыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр зохион байгуулж, аймаг орон нутагт салбар зөвлөл байгуулах хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр Завхан аймгийн “Жаргалтай хоршоо”-ны тэргүүн М.Батбаяр сонгогдлоо.
Тус холбоо нь орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.


