
ХХААХҮЯ-наас Дорнод аймагт 180 тн хүчит тэжээл, 20 тн эрдэс тэжээл хүлээлгэн өглөө.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл “Мал төллөлтийн энэ үед малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хаваржилт хүндэрсэн 7 суманд тус бүр 20 тонн хүчит тэжээл, 2 тонн эрдэс тэжээл олгохоор шийдвэрлэсэн. Харин бусад суманд 2 тонн хүчит тэжээл, 0.8 тонн эрдэс тэжээл хуваарилсан” гэв.
Энэ өвөл цас их орсны улмаас Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Сэргэлэн, Чойбалсан, Баяндун, Цагаан-Овоо суманд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Дорнод аймгийн хэмжээнд 2.6 сая толгой мал хаваржиж байна. Мөн энэ жилийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ноолуур самнах болон мал төллөлт өмнөх жилүүдээс оройтож байгааг ХХААГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Матад суманд хуурайшилтын зэрэг аюултай түвшинд байна. Харин Чойбалсан, Баян-Уул, Баянтүмэн сумын нутгаар түймрийн эрсдэл дунд түвшинд байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
