
Эрдэмтдийн зөвлөлийн X хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр удирдан явууллаа.

Энэхүү хуралдаанд “Хүнсний салбарын тогтолцоо, шинэчлэлийн санал санаачилга” сэдвээр ШУТИС-ийн Олон улсын инженерийн сургуулийн Төслийн менежер, доктор, дэд профессор Ж.Туяацэцэг, “Монгол Улсын лабораторийн шаталсан тогтолцоог бэхжүүлэх” ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Б.Дөлгөөн нар танилцуулж, хэлэлцүүллээ.


Монгол Улсад хүнсний аюулгүй байдал, баталгаат байдалтай холбоотой эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн “хүнсний эрх зүй”-н бие даасан тогтолцоог төлөвшүүлэх шаардлага улам бүр тодорхой болж байгаа юм.
Ингэснээр хүнсний салбарын эрх зүйн шинэчлэл нь зөвхөн хууль шинэчлэх төдий бус хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжих цогц тогтолцооны шинэ шатанд гаргах ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцлов.
Тус хурлаас гарсан шийдвэрт үндэслэн, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.




