
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нартай уулзалт хийлээ
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэх, үндэсний идээ, ундааны соёлыг хадгалах, түгээх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийлж нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.


Энэхүү арга хэмжээ нь Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын түүхэнд анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Салбарын хувьд зөвхөн ресторан, кафе, кофе шоп, цайны газар, баар, лоунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол зэрэг үйлчилгээгээр хязгаарлагдахгүй ханган нийлүүлэлтийн дэд сүлжээ, салбарын онцлог бүхий IT, технологийн шийдэл, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй дэд чиглэлийг нэгтгэсэн өргөн хүрээтэй экосистем болон хөгжиж, 3,200 орчим аж ахуйн нэгжийг хамарч байна.
Цаашид бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын оролцоог нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхийг зорьж байгааг Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэллээ.
Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд борлуулалтын орлого нь 1.8 их наяд төгрөгт хүрч, 48,500 шууд ажлын байр, шууд бусаар 85,000 орчим ажлын байр бий болгодог.






