
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын 2026 оны 05 сарын 30-ны өдрийн 03 тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/233 дугаар тушаалын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын хяналт улсын /ахлах/ байцаагчид хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


Эх сурвалж: Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
