
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 100 га талбайд малын тэжээлийн ургамал тариалах ажлын бэлтгэлийг хангаж, төслийн нээлтийг зохион байгууллаа.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан болон салбарын мэргэжилтнүүд, сумын удирдлагууд, иргэд оролцсон байна.
Тус төсөл нь орон нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ачааллыг бууруулах, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм. Мөн иргэдийн оролцоонд тулгуурласан үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгож, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулахад чиглэж байна.
Төслийн хүрээнд тариалсан малын тэжээлийн ургамал нь тухайн бүс нутгийн малчдын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэхэд чухал дэмжлэг үзүүлэх юм.
Ингэснээр “Нутагтаа эзэн 100:1000” төсөл нь Баян-Өлгий аймагт хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын тэжээлийн тогтвортой нөөц бүрдүүлэхийн зэрэгцээ нутгийн иргэдийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэх бодит боломжийг бүрдүүлж байна.



[767]28win | Link vào chính thức và hướng dẫn chơi baccarat,28win cung cấp link vào chính thức, hỗ trợ tải app 28win nhanh chóng. Khám phá mẹo quay slot nổ hũ và nạp tiền qua Momo casino dễ dàng. Truy cập ngay! visit: 28win