
Өмнөговь аймагт 2026 оны хагас жилийн мал тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/947 дугаар захирамжаар мал тооллогын ажлыг зохион байгуулах ажлын баг байгуулж, аймгийн хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон 1504 малчин өрх, дөрвөн аж ахуйн нэгжийг хамруулан судалгааг явуулж байна.
Мал тооллого нь мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, судалгаа шинжилгээний үндсэн мэдээллийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Хагас жилийн мал тооллого нь мал сүргийн тоо, бүтэц, хөдөлгөөний талаарх бодит мэдээллийг шинэчлэн гаргаж, мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, судалгаа, шинжилгээний үндсэн мэдээллийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.
Өмнөговь аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 2.1 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ удаагийн хагас жилийн тооллогоор мал сүргийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг шинэчлэн нэгтгэх юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
