Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

4

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

11

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

11

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

14

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна

12

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна

8

ХОВД: Нутгийн 45 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

14

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна

9

ЗАВХАН: Аяллын үеэр хоолны хордлогоос сэргийлэхийг эмч нар анхаарууллаа

12

ДУНДГОВЬ: Говийн бэлчээрийн мах эрэлттэй хэвээр байна
ах

254

Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16

ХОВД: Шинэ ургацын төмс, лууванг 3000-4000 төгрөгөөр борлуулж байна

16

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

14

ТӨВ: Энэ намар 450 мянган тонн ургац хураахаар төлөвлөж байна

14

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна

13

ХОВД: Махны үнэ тогтвортой байна

12

ХОВД: Шинэ ургацын тарвас худалдаанд гарчээ

12

ДУНДГОВЬ: Говийн бэлчээрийн мах эрэлттэй хэвээр байна

12

АРХАНГАЙ: Тариат суманд эр үхэр хамгийн өндөр үнэтэй байна

11

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

11

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

9

ЗАВХАН: Аяллын үеэр хоолны хордлогоос сэргийлэхийг эмч нар анхаарууллаа
ах

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Д.Мандах монголчуудын уламжлалт аргаар гурил тээрэмдэх соёлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж байна. Түүнтэй цулхирын гурил тээрэмдэх арга технологи, ач холбогдлын талаар ярилцлаа.

Баруунбаян-Улаан сумынхан халтар арвайгаараа алдартай. Та бүхэн өөрсдөө тарьж ургуулж, бүтээгдэхүүн болгодог уу?

– Тийм. Баруунбаян-Улаан сумын Таацын гол буюу “Баянтөхөм” гэх газарт хүүхдүүд газар хагалж, тариа цацаж ургуулж өгөөд тэрийг нь би боловсруулж гурил болгодог юм. Багаасаа л тарианы гурил хийж идэж өссөн. Дээр үед боов, боорцог, элдэв амттан байсангүй. Эцэг, эх маань тогоо тогоогоор нь гурил тээрэмдэж өгөөд идэхээ идэж, борлуулахаа борлуулаад явдаг байлаа. Манайх тээрэмдсэн гурилаа Уянга хийцийн авдраар хүртэл сольж байсан.

– Хэр хэмжээний талбайд тариа ургуулж, хэр их гурил гаргаж авч байна вэ?

– Сумандаа багахан хэмжээний талбайтай. Зарим жил байгаль, цаг агаараас шалтгаалаад ургадаггүй. Заримдаа болжмор шувуу идчихнэ. Тариагаа байгаа үед бол би өдөрт 3-4 кг гурил гаргаж, гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг. Хань минь тариа тарьдаг байлаа. Газраа өөрөө гишгэж хагалаад сувгаа гаргаж услаад ургуулдаг байсан. Одоо хүүхдүүд трактороор газраа хагалж байна. Намар хураац авсан ургацаа техникээр юмуу, гараараа нүдэж хальсыг нь салхинд хийсгэж, цэвэрлэж авна. Тэгээд ширмэн тогоонд хийж хуураад тээрэмдэнэ. Их сайхан амттай болдог.

– Энэ тээрмийн чулуу нь хэр настай эд вэ?

– Аав, ээжээс өвлөж ирсэн чулуу надад байгаа юм. Одоо би 80 нас хүрч байна. Энэ чулуу надаас ч өмнөх үеийн, удам дамжин ирсэн эд. Яг хэзээнээс өвлөгдөж ирснийг нь сайн мэдэхгүй. Эр, эм хоёр чулууг нийлүүлж хийдэг гэж ярьдаг. Миний нэг ах тариачин хүн байсан. Тэр ах өөрөө хоёр чулууг цоолж, нийлүүлэн хийдэг байсан юм.

-Танай суманд гурил тээрэмддэг айл өрхүүд олон бий юу?

– Бий, бий. Гэхдээ цөөрөөд байна.

– Арвайн гурил хүний эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

– Уламжлалт аргаар ингэж тээрэмдэх нь тариаг бүрэн няцлахгүй, бүдүүн ширхэгтэй болдог. Их нарийн ширхэгтэй ч бас гаргана. Энэ нь эслэг, эрдэс бодис, аминдэмээ илүү сайн хадгалж үлддэг учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, ходоод дотор эрхтэнд сайн байдаг. Амт, үнэр их сайхан, шим тэжээл сайтай.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх