Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

10

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

10

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

7

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

9

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

22

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

20

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

18

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

19

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

20

Монголын ЖДҮ-ийн экспортын боломжийг өргөжүүлэхээр ажиллав
ах

40

COP17 ба Хүнсний хувьсгал

26

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

25

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

24

FOODEX MONGOLIA 2026: Хүнсний үйлдвэрлэлийн шинэ боломжуудыг нээлээ

22

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

21

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

20

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

20

Монголын ЖДҮ-ийн экспортын боломжийг өргөжүүлэхээр ажиллав

19

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

19

ЗАВХАН: Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлнэ

18

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

18

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна
ах

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн иргэн Д.Мандах жимсний мод үржүүлгийн чиглэлээр 13 дахь жилдээ тууштай хөдөлмөрлөж байна. Тэрээр өөрийн хөдөлмөрөөр нутаг орны хөрс, цаг уурт тохирсон жимсний модыг нутагшуулж, үржүүлэн, иргэдийг чанартай суулгацаар хангахын зэрэгцээ эрүүл хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Түүнтэй жимсний аж ахуй эрхлэх болсон түүх, туршлага, цаашдын зорилгын талаар ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жимсний мод үржүүлгийн ажлаа хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Би 2013 оноос жимсний мод тарьж эхэлсэн. Үүнээс өмнө хүнсний ногоо тариалдаг байлаа. Анх чацаргана, бөөрөлзгөнө, үхрийн нүд, давжаа алим зэрэг цөөн төрлийн жимсээр эхэлж байсан. Харин жил ирэх тусам туршлага нэмэгдэж, хүмүүсийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр тарьж буй жимснийхээ төрлийг олшруулсан.

-Одоо ямар төрлийн жимс, жимсний мод үржүүлж байна вэ?

-Одоогоор манай талбайд 13 төрлийн жимсний мод, бут ургаж байна. Бөөрөлзгөнө, хар, улаан, цагаан үхрийн нүд, чацаргана, алим, чавга, гүзээлзгэнэ, “Хөх далайн элс” зэрэг жимс тариалж байна. Мөн гоёлын модноос буйлс зэрэг хэд хэдэн төрлийг үржүүлдэг.

Сүүлийн жилүүдэд бөөрөлзгөнө хамгийн эрэлттэй болсон. Тиймээс энэ жимсний талбайгаа нэмэгдүүлж, цаашид тонн тонноор нь ургац авах зорилготой ажиллаж байна.

-Их хэмжээний ургац авахад хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?

Жимсний аж ахуй бол маш их хөдөлмөр шаарддаг ажил. Ургац арвин авахын тулд жилийн дөрвөн улиралд тасралтгүй арчилгаа хийдэг. Өвөл болохоос өмнө бүх модоо хучиж хамгаална. Дээрээс нь бууцаар дарж, хүйтнээс хамгаална. Хавар нь буцаагаад онгойлгоно. Зун нь усалгаа, хог ургамалтай тэмцэнэ. Ургац хураах үеэр ч гараар түүдэг болохоор маш их хөдөлмөр ордог.

Гэхдээ хөдөлмөрлөсний үр шимээ харахаар бүх ядаргаа мартагддаг.

-Бөөрөлзгөнийг онцлон түлхүү тарьж байгаа шалтгаан юу вэ?

-Бөөрөлзгөнө хүний эрүүл мэндэд маш тустай жимс. Байгалийн антибиотик гэж хүртэл нэрлэдэг. Амин дэм, антиоксидантаар баялаг учраас хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс энэ жимсийг илүү ихээр тариалж, үржүүлэхийг зорьж байгаа.

Мөн хар үхрийн нүд ч маш их эрэлттэй болсон. Витамин С-ийн агууламж өндөртэй учраас хүмүүс их сонирхож байна.

-Сүүлийн үед шинээр нутагшуулж байгаа жимс бий юу?

-“Хөх далайн элс” гэдэг шинэ төрлийн жимсийг тариалж, үржүүлж эхэлсэн. Энэ нь хүний биед маш хэрэгтэй, амин дэм ихтэй жимс. Манай орны хөрс, цаг агаарт дасан зохицох боломжтой гэж үзэж байгаа учраас үржүүлгээ өргөжүүлж байна.

Мөн гүзээлзгэний тариалалтаа эхлүүлээд байгаа.

-Танай аж ахуйн талбай хэр хэмжээтэй вэ?

-Манайх бараг нэг гектар орчим талбайд жимсний аж ахуй эрхэлдэг. Жимсээ боловсруулж чанамал хийдэг. Гэхдээ ихэнх ургацаа компаниудад нийлүүлдэг. Мөн жимсний суулгацаа худалдаалдаг. Иргэд ихэвчлэн жимс нь ургадаг, чанартай суулгац авах сонирхолтой байдаг.

-Суулгац сонгохдоо иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Юуны өмнө нутаг орны хөрс, цаг уурт тохирсон сортыг сонгох хэрэгтэй. Дараа нь эрүүл, чанартай суулгац авах нь хамгийн чухал. Түүнээс гадна зөв арчилгаа хийж чадвал мод бүр ургац өгдөг. Усалгаа, бордоо, тайралт, өвлийн хамгаалалт гээд бүх зүйл чухал байдаг.

Сайн суулгац өөрөө хангалтгүй. Арчилгаа сайн байж гэмээнэ үр шимээ өгнө.

-Цаашдын зорилго юу вэ?

-Жимснийхээ төрлийг улам олшруулж, үржүүлгээ өргөжүүлэх хүсэлтэй. Тонноор нь ургац хураадаг аж ахуй болохыг зорьж байна. Мөн хуримтлуулсан туршлагаа залуу хүмүүстээ өвлүүлж, жимсний аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгч, хамтдаа хөгжүүлэхийг хүсдэг.

Мод тарина гэдэг зөвхөн нэг өрхийн хэрэгцээг хангах тухай асуудал биш. Байгаль орчноо хамгаална, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ, эрүүл хүнс үйлдвэрлэнэ, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
5 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
pkctt777
2026-09-07 01:55

Reliable, fast, and honest. That is all I ask from a site and this one delivers perfectly. Give pkctt777 a try

bdxbajeeapp
2026-08-28 08:08

The app is incredibly lightweight and doesn’t lag even on my old phone. Perfect for gaming on the go. Check out bdxbajeeapp if you want a seamless mobile experience.

3777bdtapk
2026-08-27 02:53

Installation was a breeze and the app works perfectly. No annoying bugs or crashes during my sessions. Thanks to 3777bdtapk for the great service.

idsahabat11
2026-08-24 13:57

Really impressed with the security and transparency of this site. It feels safe and the winning process is straightforward. Cheers to idsahabat11.

jilibay casino
2026-08-12 08:58

This whole ‘match dashboard’ analogy nails it! 🎯 Thinking about game tempo like that changes everything. For more insights on platforms like jilibay casino, this framework is super helpful for casual players too.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх