
Малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой “Намрын ногоон өдрүүд-Сүхбаатарт үйлдвэрлэв-2026” үзэсгэлэн худалдаа эхэллээ.
Энэ жилийн үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн 13 сум болон Хэнтий, Дорнод аймгаас 120 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр ашиг шимт малын үзэсгэлэнг мөн зохион байгуулахаар төлөвлөсөн боловч халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор тодорхой хугацаагаар хойшлуулжээ.
Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааны төгсгөлд шилдэг оролцогчдыг шалгаруулна.


















Эх сурвалж: Монцамэ агентлаг
