Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

8

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

3

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

3

СЭЛЭНГЭ: Ургац хураалтын явц 9.8 хувьтай байна

8

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

4

ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн ургацыг уул уурхайн компанид тогтмол нийлүүлнэ

11

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

5

ХОВД: Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна

5

ХӨВСГӨЛ: Сүү, цагаан идээний борлуулалт сайн байна

6

СҮХБААТАР: Үзэсгэлэн худалдаанд 120 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

6

“Сэлэнгэ органик” шошготой бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ
ах

24

Улаан буудай, төмсийг 100, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангана

22

СЭЛЭНГЭ: Стратегийн нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авна

21

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

21

СЭЛЭНГЭ: Хушаатын тариаланчид га-гаас 35 центнер ургац авах зорилт тавьжээ

21

ОРХОН: Шинэ ургацын хүнсний ногоо 1500-3500 төгрөгийн үнэтэй байна

17

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

16

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

14

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

14

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

11

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

8

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

8

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон ойн дагалт баялгийг түшиглэн орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой бүсийн нэг юм. Энэ боломжийг бодит ажил болгох зорилгоор Азийн Ойн Хамтын Ажиллагааны Байгууллага (AFoCO)-ийн санхүүжилтээр, Ойн газрын хэрэгжүүлэлтээр, “Бугант Баянжин” ойн нөхөрлөлтэй хамтран 2023-2026 онд төсөл хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд ойн дагалт баялгийг түүхий хэлбэрээр борлуулахын оронд боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр иргэдийг сургаж, үйлдвэрлэлийн инкубатор төв байгуулсан байна. Төслийн хэрэгжилт, үр дүн болон цаашид хөгжүүлэх боломжийн талаар Бугант тосгоны захирагч Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Бугант тосгоны ойн дагалт баялгийн гол нөөц юу вэ? Иргэд хамгийн их ямар баялгийг ашиглаж байна?

-Бугант тосгон ойн дагалт баялгийн нөөц сайтай. Мөн олон ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, хоршоолол үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэлээр ажиллах суурь бааз бүрдсэн.

Манай иргэд ойгоос мөөг, самар, жимс жимсгэнэ, төрөл бүрийн ургамал, хусны шүүс зэрэг олон төрлийн баялгийг ашигладаг. Гэхдээ эдгээрийг ихэвчлэн түүхий хэлбэрээр нь борлуулдаг нь гол асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, ойн баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээх боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа тал бий.

-Түүхий эд байгаа ч түүнийг бүтээгдэхүүн болгоход ямар асуудал тулгардаг вэ?

-Ойн дагалт баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгоход зөвхөн түүхий эд хангалтгүй. Боловсруулах технологи, тоног төхөөрөмжөөс гадна мэдлэг, зах зээл, сав баглаа боодол, стандарт зэрэг олон зүйл шаардлагатай. Иргэдийн хувьд түүхий эдээ хэрхэн боловсруулах, бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх, зах зээлд хэрхэн хүргэх талаар туршлага, мэдлэг дутмаг байсан.

Тиймээс ойн баялгаа түүхий хэлбэрээр нь борлуулах бус, орон нутагтаа боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байсан. Энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдэд шинэ боломж бий болгох нь төслийн гол зорилго байлаа.

-Энэ төслийн үр дүнд иргэдийн хувьд ямар бодит өөрчлөлт гарсан бэ?

-Төслийн хүрээнд инкубатор төв байгуулж, иргэдийг ойн дагалт баялгийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр сургаж дадлагажуулсан. Мөөг, ургамлын цай, тос, саван зэрэг бүтээгдэхүүн хийх арга технологид суралцаж, туршлага хуримтлуулсан. Энэ нь төслийн хамгийн гол үр дүн. Иргэд ойгоос түүхий эдээ бэлтгээд шууд борлуулах бус, өөрсдөө боловсруулж савлан, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах мэдлэг, ур чадвартай болсон гэсэн үг.

-Ойн дагалт баялгийг орлого болгох дараагийн алхам нь юу вэ?

-Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хангалтгүй. Үйлдвэрлэлийг тогтвортой явуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодол, борлуулалт, зах зээлд анхаарах хэрэгтэй. Иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хаана, хэрхэн, ямар үнээр борлуулах вэ гэдгийг үйлдвэрлэлийн эхний үе шатнаас нь хамт шийдэх шаардлагатай.

Тиймээс цаашид инкубатор төвөө түшиглэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахын зэрэгцээ борлуулалтын суваг, зах зээлтэй холбох чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.

-Ойн баялгийг ашиглах, хамгаалах хоёрын тэнцвэрийг хэрхэн зөв хадгалах вэ?

-Ойн дагалт баялгийг ашиглахдаа байгаль хамгааллыг нэгдүгээрт тавих ёстой. Ой бол өнөөдөр ашиглаад дуусах баялаг биш, цаашид ч үр өгөөжөө өгөх ёстой. Тиймээс бид түүж аваад борлуулах бус, хамгаалж, зохистой ашиглаж, боловсруулж, нэмүү өртөг шингээх зарчмыг баримтална. Байгалийн нөхөн сэргэх боломжийг харгалзан, зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглах нь чухал.

Ойгоо хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь хоорондоо зөрчилдөх зүйл биш. Харин зөв зохион байгуулж чадвал ойгоо хамгаалах нь өөрөө иргэдийн тогтвортой орлогын үндэс болно.-Гаднын туршлагаас Бугантын нөхцөлд тохирох ямар арга барилыг хэрэгжүүлэх боломжтой вэ?-Энэтхэгийн туршлагаас ойн нөхөрлөл, нутгийн иргэд ойгоо хамгаалахын зэрэгцээ ойн баялгаас орлого олох боломжтойг харж болно. Гэхдээ энэ туршлагыг манай нөхцөлд шууд хуулбарлах бус, Бугантын онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна.

Мөн Сэлэнгэ аймагт ургамлын гаралтай түүхий эдээр цай үйлдвэрлэх боломжийн талаар ярилцсан. Манайд ийм төрлийн түүхий эдийн нөөц байгаа учраас цай үйлдвэрлэх чиглэлээр цаашид ажиллах боломжтой гэж үзэж байна.

-Төсөл дууссан ч энэ үйлдвэрлэлийг цаашид үргэлжлүүлэх боломжтой юу?

-Үргэлжлэх ёстой. Төслийн гол ач холбогдол нь тодорхой хугацаанд ажиллаад дуусахдаа биш, орон нутагт цаашид үргэлжлүүлэх боломж, суурийг бий болгосонд оршиж байна.

Манай тосгонд ойн баялгийн нөөц, ойн нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллага, хоршооллууд бий. Иргэдийн сонирхол ч байна. Одоо эдгээр боломжоо нэгтгэж, үйлдвэрлэлээ тогтвортой явуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх нь бидний дараагийн зорилго.

-Цаашид Бугантын ойн баялгийг түшиглэн ямар боломжийг хөгжүүлэхийг зорьж байна вэ?

-Бугантын ой бол зөвхөн модны нөөц биш. Зөв зохистой ашиглаж чадвал хүнс, эмийн ургамал, цай, мөөг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний түүхий эд болж, цаашлаад иргэдийн орлогын эх үүсвэр болох боломжтой.

Бид ойн баялгаа хамгаалж үлдэхийн зэрэгцээ үр өгөөжийг нь нутгийн иргэддээ хүртээх хэрэгтэй. Ойгоо хамгаална, баялгаа зохистой ашиглана, боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, орлого бий болгоно. Энэ зарчмыг Бугантад тогтоож, цаашид тогтвортой үргэлжлүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх