Төрөөс малчин, тариаланчдад олгож буй урамшуулал, дэмжлэгийг илүү шуурхай, нээлттэй хүргэхийн тулд мэдээллийн системүүдийг харилцан уялдуулж байна.
Малчин, фермерүүд өөрийн малын бүртгэл, мал эмнэлгийн гэрчилгээ, борлуулалтын баримт зэрэг шаардлагатай мэдээллээ цахимаар баталгаажуулж, урамшуулалд хамрагдах боломжтой.
Харин тариалан эрхлэгчдийн хувьд тариалсан талбай, ургац хураалтын бүртгэл болон холбогдох зөвшөөрөл, гэрчилгээг цахим мэдээллийн сангаар баталгаажуулдаг. Ийнхүү төрийн дэмжлэгийг баримтад суурилан, давхар бүртгэлгүй, илүү хялбар хэлбэрээр хүргэх нөхцөл бүрдэж байна.





















