Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

20

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

12

УВС: Ургац хураалт 51.7 хувьтай байна

25

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

25

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

20

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

32

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

14

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн

24

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

11

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо
ах

95

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

82

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

40

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

32

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

25

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

25

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

24

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

24

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

23

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

22

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

20

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ
ах

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймаг “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний намрын тариалалтыг эхлүүллээ.

Намрын мод тарилтыг эхлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг сонордуулан, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаярт гардууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Э.Ганзориг, АЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Г.Энхбаяр нарын холбогдох удирдлагууд оролцов. Энэ жилийн намрын тариалалтаар Баянхонгор сумын хэмжээнд 5000 мод тариалах юм.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, үр дүнд хүргэж ажиллахыг хүслээ.

Баянхонгор аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 20 сая мод тарих зорилт хүлээсэн. Орон нутгийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 744 мянга гаруй мод ургуулсан бөгөөд нийт зорилтын хэрэгжилт 3.7 орчим хувьтай байна.

Уулзалтын үеэр орон нутгийн мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн хувьд мод тарих, ургуулах ажил бусад бүс нутгаас илүү онцлог нөхцөлтэй байгааг онцолж байлаа.

Тодруулбал, эхний жилүүдэд зүүн бүсийн аймгуудаас тарьц, суулгац авчран тарьсан ч Баянхонгорын хөрс, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвар хангалтгүй байжээ. Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд орон нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицсон тарьц, суулгацыг сонгон үржүүлж, тарих чиглэлд илүү анхаарч эхэлсэн байна.

Мөн мод тарих ажлыг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжих нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Учир нь мод тарихаас гадна тарилтын дараах усалгаа, тогтмол арчилгаа, хамгаалалт, хөрс болон усны эх үүсвэрийн зөв төлөвлөлт нь модны амьдрах чадварт шууд нөлөөлдөг.

Зарим сумдын хэмжээнд мод тарих ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн төлөвлөлттэй уялдуулах шаардлага байгааг ч уулзалтын үеэр хөндсөн юм. Ялангуяа модыг тарьсныхаа дараа усалгаа, арчилгаа, хамгаалалтыг орхигдуулах нь ургалтын хувь буурах гол шалтгааны нэг болж байгааг салбарынхан онцолж байна.

Баянхонгор аймгийн хувьд энэ асуудал бүр ч онцгой ач холбогдолтой. Учир нь аймгийн нутаг дэвсгэрийн 98 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна.

Уур амьсгалын дулаарал, ган хуурайшилт, хур тунадасны багасалт зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн даац хэтрэлт, малын тооны өсөлт, уул уурхай болон хүний бусад үйл ажиллагааны нөлөөллөөр газрын доройтол нэмэгдэж буйг мэргэжилтнүүд тайлбарлав.

Ялангуяа хээр, хуурай хээр, говийн бүсийн шилжилтийн хэсгүүдэд салхи, хуурайшлын нөлөөгөөр хөрсний гадаргуу элсжих, нуур болон ул хөрсний ус татарч ширгэх, улмаар хөрс давсжих үзэгдэл нэмэгдэж байгаа аж.

Цаашид томоохон уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагаатай уялдуулан говийн бүсэд 1-3 сая хүртэлх мод тарих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангахад анхаарч байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ.

Мөн Баянхонгор аймаг “Ногоон Баянхонгор – Ойжуулалтын хөтөлбөр”-ийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд аймгийн 20 сумын нутаг дэвсгэрт нийт 87 сая мод тарихаар төлөвлөжээ. Үүний 66 саяыг говь, тал хээрийн бүсэд тарих зорилт тавьсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2021 оноос 2026 оны хаврын улирал хүртэл Баянхонгор аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 28 мянга гаруй иргэн, 1300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 4800 гаруй айл өрх мод тарих ажилд оролцжээ.

Энэ хугацаанд 588.6 га талбайд 20 гаруй төрлийн нийт 827 мянга гаруй мод, сөөг тарьж, тарьсан модны ургалтын дундаж үзүүлэлт 62.9 хувьтай байгаа талаар орон нутгаас танилцууллаа.

Ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын мод тарилтыг эхлүүлсэн Баянхонгор аймаг цаашид тарьсан мод бүрээ амьдруулж, нутагшуулан ургуулах, арчилгаа хамгаалалтыг тогтолцоотой болгоход илүү анхаарч ажиллахаар зорьж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх