
Өвөрхангай аймгийн хэмжээнд 18.4 мянган малчин өрх 6.4 сая толгой малтай намаржиж байна. Үүнээс өрхийн хэрэгцээнд болон зах зээлд борлуулж, 4.7 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.
Зун, намрын хугацаанд 381.4 мянган толгой малыг зах зээлд борлуулсан байна. Энэ жил зуншлага оройтож, бэлчээрийн ургамлын гарц тааруу байснаас малын тарга хүч дунд зэрэг байгаа бөгөөд эрсдэлийн зэрэгтэй өвөлжинө гэх судалгааг холбогдох байгууллагууд гаргасан байна.
Одоогоор өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил үргэлжилж байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 1794 тонн өвс бэлтгэхээс 406.8 тонн, 561 тонн хүчит тэжээл бэлтгэхээс 20 тонныг тус тус нөөцөлжээ.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 10, 11, 12 дугаар сард цаг агаар харьцангуй тогтвортой байх бол 2027 оны 1, 2 дугаар сард эрс хүйтэрч, цас их орох төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
