Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

7

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

6

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

7

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

5

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна

6

ӨВӨРХАНГАЙ: Малчид 381.4 мянган толгой мал зах зээлд борлуулжээ

8

ХОВД: Цагаан будааны туршилтын тариалалтаас нэг тонн орчим ургац авчээ

3

АРХАНГАЙ: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 64.3 хувиар нэмэгджээ

8

ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ

18

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

24

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ
ах

102

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

83

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

43

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

35

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

29

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

27

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

27

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

25

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

24

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

24

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

24

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

Дархан-Уул аймгийн Орхон сумыг “жимс, ногооны” хэмээн нэрлэх нь учиртай. Тус сумынхан жилийн дөрвөн улиралд газар тариалантайгаа хамт амьдарч, өвөл нь тариалалтаа төлөвлөж, хавар нь үрээ суулган, зун нь арчилж, намар нь ургацаа хураадаг.

Энэ нутгийн тариаланчдын нэг Г.Ган-Эрдэнэ бага наснаасаа ногооны талбайд ажиллажээ. Зургаан настайгаасаа аав, ээждээ туслан ногоо тарьж, усалж, намар нь хураалцдаг байсан бол өдгөө өөрөө тариаланч болж, жил бүр 15 га талбайд хүнсний ногоо тариалж байна.

“Бага байхаасаа аав, ээждээ тусалж ногоогоо тарьж, усалж, намар нь хураан аваад бөөн баяр болдог байлаа. Тэр үеийн дурсамж одоо ч сайхан санагддаг. Харин одоо өөрөө тариаланч болж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж явна. Удам дамжсан тариаланчийн нэг нь би” хэмээн тэрээр ярив.

Г.Ган-Эрдэнэ тариаланч болохоосоо өмнө багшилж байжээ. Орхон сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж, хүүхдүүдэд мэдлэг боловсролын үр суулгаж явсан тэрээр өнөөдөр хөрсөнд хүнсний ногооны үр суулгаж байна.

“Боловсролын салбарт, тэр дундаа сумынхаа сургуульд багшилж, ирээдүйн эзэд болсон хүүхдүүдэд боловсролын үр суулгадаг байсан бол одоо хөрсөнд хүнсний үр суулгаж байна. Төрийн албанд ажиллах хугацаандаа их зүйл сурч, мэдэж авсан. Сайхан хамт олонтой ажиллаж байсандаа баяртай байдаг” гэв.

Орхон сумын тариаланчдын хөдөлмөр үеэс үед үргэлжилж ирсэн нь Г.Ган-Эрдэнийн түүхээс ч харагдана. Тэрээр анх багахан талбайд өргөст хэмх, сонгино тариалж эхэлсэн бол одоо 4-5 төрлийн хүнсний ногоо тариалж байна.

“Жил бүр 15 га талбайд тариалалт хийж, 25-30 тонн сонгино, 15-25 тонн лууван хураан авдаг. Ургацын хэмжээ жил бүр харилцан адилгүй ч хавар хөрсөнд суулгасан үрээ намар хураан авах тэр мөч тариаланчийн хувьд хамгийн үнэ цэнтэй. Хавар тариалалт дуусаад сэтгэл нэг уужирдаг. Тэгээд л зуны их ажилдаа орно. Ногоогоо арчилж, усалж, ургуулна. Харин хамгийн сайхан мөч бол намар. Хавар хөрсөндөө тарьснаа намар хураан авах нь тариаланч хүн бүрийн жаргал” хэмээн тэр өгүүлэв.

Гэвч ургац хураах хүртэлх хугацаанд тариаланчдад хүн хүчний асуудал хамгийн их тулгардаг. Тус суманд тариалангийн ажилд тогтмол ажиллах хүн хүч хүрэлцдэггүй тул их, дээд сургуулийн оюутнуудыг намрын ажилд урьдаг байна. Гэвч оюутнууд хичээлдээ буцах учраас богино хугацаанд ажиллаад явдаг.

“Сурч байгаа залуус маань удаан хугацаанд ажиллах боломжгүй. Хэсэг хугацаанд намрын ажилд ирж, хамтдаа ажиллаад эргээд сургуульдаа явдаг. Тэгээд бид дахиад л хүн хүчний дутагдалтай үлддэг. Гэхдээ эхлүүлсэн ажлаа байгаа хүн хүч, цаг агаарын нөхцөлтэйгөө зохицуулаад ямар ч байсан дуусгадаг. Тариаланчдын хувьд хүн хүчнээс гадна байгаль цаг уурын нөхцөл ч том сорилт болдог. Үер ус, аадар бороо, мөндөр, цас зэрэг ургацад нөлөөлж, бүтэн жилийн хөдөлмөрийг эрсдэлд оруулах үе бий. Намар болгон өсөлттэй, уналттай, сорилттой тулгарна. Үер ус, аадар бороо, мөндөр гээд байгалийн хүчин зүйл заримдаа тариаланч биднийг сөхрүүлдэг. Үнийн хувьд бага ханшаар борлуулах үе ч бий. Гэхдээ зах зээлийн нөхцөлөө дагаад л ажиллахаас өөр аргагүй” хэмээн тэр ярилаа.

Энэ бүхнийг үл харгалзан Г.Ган-Эрдэнэ тариаланчийн ажлаа үргэлжлүүлж, эх орныхоо хөрсөнд ургуулсан хүнсний ногоогоо хэрэглэгчдэд хүргэхийг хүсдэг.

“Зарим импортын ногоог хараад таньж болно. Харин энгийн иргэд тэр бүр ялгахгүй байж мэднэ. Тиймээс монгол ногооныхоо онцлог, хэв шинж, гадаад төрхийг мэддэг болох хэрэгтэй. Манайхан заримдаа өнгө, үзэмжид их анхаардаг. Хэлбэр, хэмжээг нь харж сонгоод чанарыг нь мартдаг. Монгол ногоо өөрийн гэсэн онцлогтой. Үүнийг ялгаж таниулах, хэрэглэгчдэд зөв мэдээлэл хүргэхэд хөдөө аж ахуйн салбарынхан, тэр дундаа салбарын яам анхаарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулаасай гэж боддог” гэв.

Намар бол Г.Ган-Эрдэнийн хувьд ургацаа хураадаг улирал төдийгүй хүүхэд насных нь дурсамжийг сэрээдэг цаг.

“Жил бүрийн намар сайхан дурсамж үлдээдэг. Хүүхэд байхдаа хичээлийнхээ цүнхийг үрээд л ногооныхоо талбай руу гүйж, аав, ээждээ очдог байлаа” хэмээн тэр дурсав.

Хүүхэд насандаа аав, ээжийнхээ хөдөлмөрийг даган ногооны талбайд гүйж явсан хүү өнөөдөр өөрөө тариаланч болжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх