
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаан буудай нөөцлөхөөс энэ сарын 5-ны байдлаар 52.6 мянган тонныг бүрдүүлээд байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Ургац хураахад их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчин 393, нийт 25324 хүн оролцож байна. Мөн 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд үр тариа цэвэрлэх 1058, төмс, хүнсний ногоо хураах 453 ширхэг тоног төхөөрөмж ажиллуулж байгаа нь ургацаа 26-30 хоногт бүрэн хураах техникийн боломжтой гэсэн үг ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
