Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

10

Өвөрхангай: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байна

7

АРХАНГАЙ: Мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

8

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна

15

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

8

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

15

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

11

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

13

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална
ах

49

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

28

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

20

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

18

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

18

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

17

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

17

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

17

БАЯН-ӨЛГИЙ: Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

16

Дулааны улирал ирсэнтэй холбоотой бяцхан зөвлөмж

16

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна
ах

Хүнсний хувьсгалын салхи Хөвсгөл аймагт сэвэлзлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тус хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсээр байна.

     Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд орон нутгууд албан ёсоор нэгдэж эхлэн, “Хүнсний хувьсгал”-ын анхны салхи хоймор нутаг Хөвсгөл аймагт сэвэлзлээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын  газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХХААХҮЯ-ны Хүнс үйлдвэрлэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутгийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Тус арга хэмжээ бүсчилсэн хэлбэрээр 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд  2022.10.10- 2022.11.01-нийг дуустал үргэлжилнэ.

Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Хөвсгөл аймаг энэ онд гурил, махны хэрэгцээгээ аймагтаа 100 хувь хангах тооцоолол гарчээ. Гэхдээ мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн иргэдийн төлөөллүүд хэлж байв.

Мөн Хөвсгөл аймаг хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 24 зорилт,57 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 50 тэрбум 873 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих явдал ихэссэн нь хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Хөвсгөл аймагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй 72 аж ахуйн нэгж, 567 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байна. Өөрөөр хэлбэл тус салбарын дийлэнх хувийг өрхийн, бичил, жижиг үйлдвэр эрхлэгчид эзэлжээ. Тиймээс эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөтгөхөд төр засгийн дэмжлэг шаардлагатай гэдгийг хүрэлцэн ирсэн төлөөлөгчид онцоллоо.

ОРОН НУТАГТ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь гурван албатай бөгөөд 22 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагчдын ачаалал их байдаг. Тиймээс аймгийн политехник коллежтой хамтран боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-Д ХҮЧ НЭМЭХ НУТГИЙН БРЭНДҮҮД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй танилцлаа.

– Итгэмжлэгдсэн лабораторитой “Аяны жолоо” ХХК

1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь Хөвсгөл аймгийн нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторид дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.

– Олон төрлийн хүнсний хэрэглээг хангагч “Хөвсгөл титаник” ХХК

“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд Талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкэри, гоймон-хэрчсэн гурил, Цай, Жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр цехийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилдээ нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэснээр талх, талхан бүтээгдэхүүний 15%, Гурилан бүтээгдэхүүний 18.4%, Сүү, сүүн бүтээгдэхүүний 25%-ийг дангаараа хангаж байна.

– Экспортын мах үйлдвэрлэгч “Уудам хангай” ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд махны үйлдвэрүүдийг стандартжуулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн “Уудам хангай” мах боловсруулах үйлдвэр нь шинэлэг технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусад улс орнууд руу экспортолж байна.

– Өрхийн үйлдвэрлэлийн жишиг болсон “Хөвсгөл шим” ХХК

Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон гэр бүлийн үйлдвэрийн байртай Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. “Хөвсгөл шим” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Ийнхүү Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болж өнгөрлөө. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд илэрхийлж байв.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнсний хувьсгалын салхи Хөвсгөл аймагт сэвэлзлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх