Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хүнс хөдөө аж ахуйн худалдаа болон Хүнс үйлдвэрлэлийн газар зүйн онцлог

НҮБ-ХХААБ /UN-FAO

Олон улсын худалдаа нь бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Худалдаа нь хүнсний систем болон хүмүүсийг хооронд нь холбож, хэрэглэгчдийг олон төрлийн шим тэжээлтэй хүнсээр хангаж байна. Дэлхий даяар тариаланчид, ажилчид болон худалдаачдад ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ковид-19ийн үед хүнс, газар тариалангийн бүтээгдэхүүний гадаад худалдаа үргэлжилж байсан. Гэвч Украины дайн олон талт хамтын ажиллагаа, олон улсын хүнсний зах зээлийг хуваагдмал болгож байна. Урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг өнөөгийн хүнс болон хөдөө аж ахуйн худалдааны бодлогод уялдуулах нь дэлхий нийтийн сорилт болоод байна.

2008 оны хямралын эхэн онуудад олон улсын худалдаа, үйлчилгээ нь дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтойг харуулсан он цагууд байсан. Энэ цаг үед худалдаа эрс өссөн байна. Харин 2008 оны хямралын дараагаас энэхүү даяаршил удаашралд оржээ. 2008 оны хямралын үеэс хойш улс орнууд худалдааны хамтын ажиллагаа илүү өргөжүүлсэн.

2000 оноос хойш улс хоорондын хөдөө аж ахуйн худалдаа өргөжиж, улс орнууд илүү олон оронтой худалдаа хамтын ажиллагаатай ажиллах болжээ. Гадаад худалдаанд бага орлоготой болон дундаж орлоготой улс орнууд зонхилон оролцох болсон байна.

1995 оноос 2019 оны хооронд улс орнууд дотоод худалдаанаас илүү гадаад худалдаанд илүү анхаарах болсон.

Үзүүлэлт: Хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт оноор / Тэрбум ам доллароор 0-1500/ Бүдэг ягаан:бага болон дундаж орлоготой улс орнууд Тод ягаан: өндөр орлоготой улс орнууд

Улс орнууд бага зардлаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа экспортолж, дотооддоо үнэтэй үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг импортоор авдаг.

Үзүүлэлт: Экспорт болон Импортыг харьцуулсан цэвэр худалдаа Ягаан: цэвэр импорт, ногоон: цэвэр экспорт Монгол улс нь экспорт импортын харьцуулсан үзүүлэлтээр Импортын бүтээгдэхүүн ихээр орж ирдэг ягаан бүсэд багтаж байна.

Үйлдвэрлэлийн зардалд нөлөөлж байгаа хүчин зүйлс:

  1. Технологийн ашиглалт: Технологи нь олон улсын түвшинд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд 75 хувийн өсөлт авчирдаг байна. Үлдсэн 25 хувийг газар эзэлдэг.
  2. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт. Үүнд ус түшиглэсэн, газар түшиглэсэн улс орон эсэх.
  3. Хөдөлмөрийн бүтээмжийн ялгаа: Дэлхийн улс орнуудын 10%-д багтах чинээлэг орнуудын нэг ажилчны үйлдвэрлэлд шингээж буй нэмүү өртөг нь нэн буурай хөгжилтэй 10%-д багтаж буй орнуудтай харьцуулахад 70 дахин илүү байна.

Өндөр тээвэрлэлтийн зардал нь бараа бүтээгдэхүүнийг солилцох болон улс орнуудыг үйлдвэрлэлийн хүчин чадлаараа ажиллахад нь саад болж байна.

Худалдааны зардалд худалдааны бодлого, тээвэрлэлтийн зардал, даатгалын зардал, экспорт импортын процедур болон хил дээрх саадсан байдал ордог. Бага орлоготой орнуудын хувьд худалдааны зардал нь бараа бүтээгдэхүүний үнэ дээр барагцаагаар 400 хувиар нэмэгддэг байна. Энэхүү өндөр зардал нь худалдааны интеграцид саад учруулах болон хүмүүсийг ядуурлаас гарахад нь хүндрэл учруулж байна.

Хүнд байдлаас гарахын тулд улс орнууд импортын бүтээгдэхүүний төрлүүдийг нэмэгдүүлж, худалдааны түншлэлийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээжээ.

Гүн өнгө нь олон хүнс болон хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүнтэй- илүү экспортолдог улс. Бүдэг ягаан нь цөөхөн төрлийн бүтээгдэхүүнтэй- бага экспортолдог улс орнууд юм.

Эх сурвалж : https://www.fao.org/interactive/state-of-agricultural-commodity-markets/en/?fbclid=IwAR005bJtUNU32Glr5HuobYXhvb1jQanVvRPlQgv03vU8ZiPEDJXz-kfeqX4

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хүнс хөдөө аж ахуйн худалдаа болон Хүнс үйлдвэрлэлийн газар зүйн онцлог
Хэл солих
Мэдээлэл хайх